Луганскт сонгуулийн хэсгүүд нээгджээ
Өөрийгөө зарлан тунхагласанБүгд НайрамдахЛуганск Ард Улсын тэргүүн болон Ардын зөвлөлийн депутатуудын сонгууль ямар нэгэн зөрчилгүй, хэвийн эхэлсэн тухай Луганскийн Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн даргаЕкатерина Терещенкомэдэгджээ.
Орон нутгийн цагаар 8:00 цагт Луганскт 316 сонгуулийн хэсэг нээгдсэн тухай сонгуулийн төв комисс мэдээлсэн байна. "Риа Новости" агентлагийн мэдээлснээр, Луганскийн тэргүүний сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.