Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө

1

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө

 

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан олон улсын арга хэмжээ ням гарагт Францын нийслэл Парис хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээ Ялалтын хаалганы дэргэд Шарль де Голлийн талбайд болсон байна. Баяр ёслол Парисын цагаар 11:00 цагт буюу 1918 онд Франц болон бусад оронд түр эвлэрлийн дохио дуугарсан мөчид эхэлжээ.

Францын төрийн тэргүүн Эмманюэль Макроны урилгаар ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг Дэлхийн нэгдүгээр дайнд оролцогч орнуудын болон олон улсын байгууллагуудын удирдагчид оролцсон байна. Парист нийтдээ 98 орны төлөөлөгчид, 72 орны төр, засгийн болон олон улсын томоохон байгууллагуудын тэргүүн нар хүрэлцэн иржээ.
 
Харин Их Британи энэ өдөр дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан өөрийн гэсэн арга хэмжээг зохион байгуулдаг учир тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй Францад очоогүй байна.
 
Францын Ерөнхийлөгч өндөр дээд зочдын хамтаар машин болон автобусаар Елисейн талбайгаар явж, Ялалтын хаалга хүрчээ. Шарль де Голлийн талбайд болон хотын бусад хороололд ялалтын хонхыг дуугаргасан байна. Дурсгалын хонхыг дуугарахад Парисын эх дагинын сүм оролцжээ. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон арга хэмжээнд оролцогсдод хандан үг хэлж, сая сая хүний амийг авч одсон Дэлхийн нэгдүгээр дайны уршгийг мартахгүй байхыг уриалсан байна.
 
Арга хэмжээнд оролцогчид дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хураажээ. Үүнээс гадна, Мөнхийн галд цэцэг өргөж, байлдааны ажиллагааг зогсоох тухай тушаал буюу цэргийн дохиог олон удаа дуугаргасан байна. Уг дохиог Ялалтын хаалганы доторх талбайн дөрвөн буланд зогсож байсан дөрвөн бүрээч дуугаргажээ.
 
Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулан Францад зохион байгуулсан дурсгалын арга хэмжээнийн гол оролцогчдын нэг нь ОХУ болсон юм. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэн, Оросын экспедицийн корпусын цэрэг, офицеруудын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Путин Оросын дайчдын дурсгалд зориулан босгосон уг хөшөөн дээр Елисейн талбайн ёслолын арга хэмжээ дууссаны дараа шууд очжээ.
 
Орос цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөөг 2011 оны зургадугаар сард Владимир Путины оролцоотой нээсэн аж. Дэлхийн нэгдүгээр дайны шийдвэрлэх үед Орос улс 45 мянга гаруй цэрэг, офицер бүхий дөрвөн бригадаа холбоотнууддаа дэмжлэг үзүүлэхээр Европт илгээсэн байна.

Ялалтын хаалганы дэргэд болсон ёслолын арга хэмжээний дараа зочдыг Францын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Елисейн ордонд ажлын зоогт урьсан байна. Зочид Елисейн ордноос Парисын хойд хэсэгт оршдог Ла-Виллетт цэцэрлэгт хүрээлэнгийн "Гранд-аль" үзэсгэлэнгийн төвийг зорьжээ. Энд Макрон гурван өдөр үргэлжлэх Парисын энхтайвны чуулга уулзалтыг албан ёсоор нээсэн байна. Уг чуулга уулзалтын үеэр олон улсын хурцадмал байдлыг намжаах арга замыг хэлэлцэнэ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex