Су.Батболд эхнэртээ 500 саяын зээл шийдүүлжээ Матрын булан 2018/11/13 3 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Н.Учрал Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын 20 гаруй төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл гарч олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрээд байгаа. Тэгвэл энэ удаад Хотын дарга Су.Батболд өөрийн эхнэр Г.Даваажаргалын эзэмшлийн "БИ ТИ ЭМ ДИ” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай баримтыг та бүхэнд хүргэж байна. Хотын даргын албан тушаал нь нь дээсэн дөрөөн дэр дэнжигнэж буй тэрбээр үүнд ямар тайлбар өгөх нь ихээхэн анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-г хариуцдаг яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг л сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцроод байгаа юм. Мөн тагнуул, прокурор, аудит, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг хууль хэрэгжүүлдэг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд ч төсвийн хөнгөлөлттэй энэхүү зээлд хамрагдсан тухай баримтууд хөвөрсөөр байна.Эх сурвалж www.wikimon.mn 3