Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нар өөрсдийн 100 хувь эзэмшлийн компанидаа ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болсон. Гэвч уг асуудлаар Б.Батзориг сайдын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Надад ямар ч компани байхгүй. Мөн манай эхнэрт ч "Тээвэр ачлал” гэх компани байхгүй. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой” хэмээсэн. Гэвч эрхэм сайдын ил үг худал болох нь батлагдлаа.
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Тээвэр ачлал” компанид хувь эзэмшдэг тухайгаа мөн тус компанийн нэг захирлаар өөрийн эхнэр болох Л.Отгонжаргал ажилладгийг мэдүүлээгүйг Монголын хөрөнгийн бирж албан ёсны сайтдаа нийтэлжээ.
Гэвч энэ хэрэг цацагдсантай холбоотойгоо рЖДҮХС-ийн Тамгын газрын дарга Ш.Сугар хэлэхдээ "Тээвэр ачлал” компани Л.Отгонжаргал гэх хүнтэй ямар ч холбогдолгүй. Бидний зүгээс зээл өгөх үед энэ компанийн захирлаар н.Баттулга гэх хүн байсан” хэмээж байсан.
Гэтэл Монголын Хөрөнгийн биржийнмэдээлснээр2017 онд”Тээвэр ачлал” компанийн захирлаар н.Баттулга ажиллаж байсныг хэлж байв.
ИнгэснээрУИХ-ыннэр бүхий дөрвөн гишүүд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан болох нь нэгэнтээ баригдлаа.ЖДҮХС-ийн уг зээл нь гуравхан хувийн хүүтэйгээр иргэдийн бизнесийг дэмжих хамгийн боломжит хэрэгсэл бөгөөд дуртай нэгэнд нь хараахан олдоод байдаггүй,300саяасхоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг авч болох юм.
Уг зээлийг татвар төлөгчдийг хөрөнгөөр санхүүжүүлдэг. Гэвч татвар төлөгчдийн хөрөнгөөр иргэд бус сайн сайхны төлөө ажиллана хэмээн амлалт өгсөн гишүүдийн бизнесийг санхүүжүүлэх хэрэгсэл болсон нь ингээд баримтаар батлагдлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.