"Хулгайлсанаа" буцааснаар "хулгайч" магтуулдаггүй юм, Ж.Энхбаяраа

1

"Хулгайлсанаа" буцааснаар "хулгайч" магтуулдаггүй юм, Ж.Энхбаяраа

УИХ-ын нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газрыг огцрохыг шаардаад буй юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх шийд гаргасан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргахаар болж, хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад байна.
ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн захирал тэргүүтэй 4 хүнийг АТГ-аас баривчилж, Б.Батзоригийг нэмж шалгахаар прокурор түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн юм.
 
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа, Т.Солтан, А.Сүхбат, Х.Болорчулуун, Н.Учрал, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан тэргүүтнүүд ЖДҮХ-ийг дэмжих Сангаас хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болоод байгаа.
 
Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүд дийлэнхи нь мэлзэж, хэвлэлийнхнээс зугтаж буй бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь : "Угаасаа мэдээлэлд ойр хүмүүс л зээл авдаг шд. Би бол хөнгөлөлттэй зээл авсандаа уучлалт гуйхгүй” хэмээн мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Н.Учрал зээлээ төлнө хэмээсэн ч өдгөө буцааж өгсөн эсэх нь тодорхойгүй байна.
Харин шударга ёс, хууль зарчим ярих дуртай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өчигдөр zarig.mn сайтад тайлбар өгөх үеэрээ өөрийгөө өмөөрөх гэж оролдов. Тодруулбал тэрээр төрөөс авсан нэн хөнгөлөлттэй зээлээ эргүүлэн төлж буйгаа мэдэгдээд улмаар: "Үнээн, Ж.Энхбаяр гэж хүний компаниуд ХХААХҮЯ-ий Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангаас тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Улс төрийн шуугиантай холбоотойгоор зээлээ бүрэн төлөхийг компанийхандаа хэлсэн, одоогийн байдлаар бүрэн төлж дуусгасан. Ямар зорилготой зээл авсан вэ? гэхээр  би хөдөө аж ахуйн салбартай холбоотой бизнес хийдэг хүн.
Сэлэнгэ  гэдэг махны чиглэлийн үхрийн чиглэлийг 20-р зуунд Монголчууд бий болгосон. 1990 он гараад үндсэндээ устаж, хувь хүмүүсийн гар дээр цөөн тоогоор үлдсэн. Тэгээд энэ үйлдрийг сэргээх чиглэлээр л зээл авч бизнес хийж байгаа. Зорилго нь их сайхан” гэсэн юм.
 
Хэрэв сандраад, андуураад ярьчихаагүй л бол энэ яриа нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бол хууль ёс, зарчим мэдэхгүй,  ерөөс улс төр гээчийн зорилгыг огт ойлгоогүй, "цэл ногоон”, "түв түүхийгээрээ” нэгэн гэдгийг харуулчихлаа.
Учир нь
1-т УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь ёс зүйгүй, сонирхлын зөрчил илтэд үүсгэсэн үйлдэл бөгөөд
2-т Уг зээлийг авахдаа ХХААХҮЯ, ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн удирдлагад нөлөөлсөн нь тогтоогдвол эрүүгийн ноцтой гэмт хэрэг болох учиртай.
Гэтэл  иргэдэд бизнес хийх боломжийг олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах учиртай УИХ-ын гишүүн өөрөө төрөөс зээл авчихаад "Бизнесийн маань зорилго уг нь зөв байгаа юм” гэж тайлбарлаад сууж байгааг зүгээр л Монголын ард түмнийг доромжилж, тохуурхаж байна гэж үзэхээс өөр аргагүй.
 
МАН-ын зарим сонгуультнууд Ж.Энхбаяр, Н.Учрал нарын авсан зээлээ эргүүлэн төлсөн энэ үйлдлийг сайшааж, улс төрд сайн жишиг, шинэ соёл боллоо хэмээн магтах нь өрөвдөлтэй. Зүйрлэвэл цагдаад баригдмагцаа хулгайлснаа буцаан өгсөн хулгайч МАН-ын зарим дарга нарын дүгнэлтээр бол эр зоригтой нэгэн болох юм гэнэ.
Юутай ч генерал эцгийнхээ захиасыг эрхэмлэн яваагаа ярьж, шударга ёс бусдаас шаардан олон нийтэд өөрийгөө сурталчилдаг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр лав түмэн олноо гэх хүн биш гэдгийг түүний ёс зүйгүй үйлдэл нотоллоо.
Тэрээр олон нийтэд бизнес хийх, шинийг сэдэх, хэрэгжүүлэх боломж олгохын төлөө явах бус өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө л өөртөө төрөөс хөнгөлөлттэй зээл авч, бизнес хийдэг  нэгэн гэдэг нь илчлэгдэж, "чанга дуутай тэмцэгч улс төрч”-ийнх нь баг "хууларлаа.”
Мэдээж  Ж.Энхбаярт хөдөө аж ахуйн салбарт бизнес хийгээд Сэлэнгэ үхрийн үйлдрийг сэргээж, бизнес хийгээд явах эрх хувь хүнийх нь хувьд бий л дээ. Гэхдээ ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах тангарагтай УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа өгснийхөө дараа …
 
М.Гал
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/96806


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Зальт хоёр нүүр гаргасан этгээд. шудрага царайлж олон юм ярихаа больж үз энхбаяраа.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex