БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Баянхонгор аймагт ажиллаж байна

0

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Баянхонгор аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэнхимийн гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймаг нь 87.243 хүн амтай, нийт 26270 өрхтэй, 19 сум, аймгийн төв буюу Баянхонгор сум есөн багтай. Орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуй. Нийт хүн амын 45,8 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг.

Томилолтын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа албаны бусад хүмүүсийн хамт Н.Биндэръяагийн нэрэмжит "Номгон” ахлах сургуульд зочилж сургуулийн үйл ажиллагаа, сургалтын үйл явцтай танилцлаа. Тус сургууль 1962 онд байгуулагдсан. 2160 сурагч, 138 багш ажилтантай. Нийт сурагчдын 50 хувь буюу 1100 нь 1-5 ангийн буюу бага ангийн хүүхдүүд. Суралцагчдын тоо их учраас бага сургууль нь үндсэн байрнаасаа хол үйл ажиллагаа явуулдаг. Голцуу аймгийн төвөөс зайдуу гэр хорооллын хүүхдүүд суралцдаг учраас сургуулийн өргөтгөлийн байрыг барих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд уламжиллаа. Шаардлагатай төсөв хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж шийдэж өгөхөө салбарын сайд амаллаа.

Үүний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс болон Боловсрол, соёл урлагийн газрын дарга, мэргэжилтэн тэргүүтэй салбарын багш, ажилчидтай уулзаж, Засгийн газраас боловсрол, соёл, урлаг, спортын салбарт баримталж буй бодлого, хийгдэж буй шинэчлэлийн талаар танилцуулж орон нутаг тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 35, хувийн өмчийн 7, нийт 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 7890 хүүхэд хамрагдаж байна. 2016-2017 оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн бүлэгт хүүхдийн тоо 401 буюу 7,5 хувь, хувилбарт сургалтын хүүхдийн тоо 66 буюу 3,1 хувиар өсөж СӨБ-ын хамран сургалт 87-89 хувь болон өсчээ. Багшлах боловсон хүчний хувьд аймгийн хэмжээнд 793 багш, ажиллагчид ажиллаж байгаагаас 222 буюу 28 хувийг үндсэн багш эзэлж байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад цэцэрлэгт ажиллаж буй багш, ажиллагчид 52-оор буюу 7 хувиар нэмэгдсэн ажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд аймгийн хэмжээнд нийт 29 сургууль сургалтын үйл ажилллагаа эрхэлж байгаагаас 55,5 хувь буюу 19 нь сумын төвд, 10,3 хувь буюу 3 нь багийн төвд, 24,2 хувь буюу 7 нь Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж 1545 багш, ажиллагсад, үүнээс 1170 нь эмэгтэй багш, ажилчид байдаг байна. Дотуур байрны тухайд нийт 24 сургууль 27 дотуур байртай. Дотуур байранд 1710 хүүхэд, үүнээс эмэгтэй сурагчдын тоо 952.

 

Тулгамдаж буй асуудал аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын байр, "Номгон” сургуулийн өргөтгөл, "Номундалай” цогцолбор сургуулийн шинэ байр, "Тэмүүжин” хүүхдийн театрын дээврийн засвар, Соого Сейко сургуулийн спорт заал, Эрдэнэмандал ахлах сургуулийн дотуур байрыг шинээр барих зэрэг хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай асуудлууд байгаа юм байна. Түүнчлэн багш нарын ур чадварыг сайжруулахад салбар яамнаас бодитой хөрөнгө оруулалт бүхий бодлого баримталж ажиллахыг аймгийн багш, ажилчид салбарын сайдаас хүслээ. 
Салбар яамнаас тулгамдаж буй хөрөнгө оруулалт, барилга, завсарын ажлын тухайд эрэмбэлж, шат дараатай дорвитой хөрөнгө оруулалт хийн ажиллах бодлого баримталж буйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа уламжлаад дээрх асуудлуудыг ирэх оны төсөвт эрэмбийн дагуу суулгаж шийдэж өгөхөө амаллаа. 

 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex