АЗИЙН БАЯЧУУДЫН ТООНД БАГТСАН МОНГОЛЧУУД БА ЖДҮ-ЧИД
Баримт хуучирдаггүй гэдэг. Азийн 2017 оны баячуудын жагсаалтад багтсан Монголын бизнесмэнүүдийн тухай сөхөн нийтэлж байна. 2013 онд Олон улсын санхүүгийн зөвлөх "Wealth-X” компаниас дэлхийн баячуудын "World Ultra Wealth Report” чансааг шинэчлэн гаргасан байдаг. Энэхүү чансааг 30 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, компани, хадгаламж, машин, онгоц, цуглуулга дахь урлагийн бүтээлийг үнэлэн гаргадаг. Тус онд гаргасан 30 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй Азийн бизнесмэнийн жагсаалтад Монголын 35 хүний нэр багтаж байсан юм. Тэдний хөрөнгө 30 сая ам.доллароос дээш бөгөөд нийт хөрөнгө нь 6 тэрбум доллар хэмээн тооцсон байдаг. Зургаан тэрбум ам.долларыг 35 хүнд хуваавал дунджаар нэг хүнд 171 сая 428 мянган ам.доллар ногдож байсан аж. Уншигч Та Азийн баячуудын жагсаалтад багтсан бизнесмэнүүдийн мэдээллийг үзэхдээ яг одоо нийгэмд хамгийн их анхаарал татсан сэдэв болж байгаа ЖДҮ зэрэг Засгийн газрын бусад сангаас зээл авсан алдартай компаниуд байгаа эсэхийг давхар хараад яваарай.
Ж.ОДЖАРГАЛ
Ж.Оджаргал айлын таван хүүхдийн дундах нь. Эцэг, эх нь хоёулаа эмч хүмүүс байсан боловч нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Харин Ж.Оджаргал ах, дүү нарынхаа хамт эмээгийнхээ гэрт өсч өндийсөн байна. Тарваган малгай, жинсэн өмдний наймааны зуучлагч болж түүнээсээ хувь хүртэн трельяж, мотоциклийн поршень, тамхины цаасыг монголчуудад зарж явсаар овоо хөлжсөн энэ эр анх авсан үнийг нь 25 дахин нугалж зардаг байсан тамхины наймаагаар одоо ч бахархах дуртай гэсэн. Ямартай ч өнөөдөр 3100 ажилчинтай, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татвар улсад төлдөг "MCS” гэгч вант улсыг Ж.Оджаргал өөрийнхөө гараар босгож чадсан юм. Түүний мэдэлд "Спирт Бал Бурам” ХХК, "М-Си-Эс Кока-Кола” ХХК, "М-Си-Эс Кока-Кола” ХХК, "ЭНЕРЖИ РЕСУРС ХХК”, "M-СИ-ЭС ИНТЕРНЭЙШНЛ” ХХК, "СББ трейд”, "М-СИ-ЭС ДИСТРИБЮШИН” ХХК, "ГОЁО” ХХК, "ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛ, "ГРИЙН КАТЕРИНГ” ХХК, "ГРАНД ХААН АЙРИШ ПАБ” ХХК, "СКАЙ РЕЗОРТ” ХХК, "ГЛАМУР” ХХК зэрэг компаниуд багтдаг.
Б.НЯМТАЙШИР
Тэрээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй аж ахуйн нэгжээс "МАК” ХХК улсад төлсөн татварын хэмжээгээрээ "Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх болтлоо томорчээ. Өнгөрөгч онд 130 гаруй тэрбум төгрөгийг татварт төлж, улсын төсвийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлсэн. Түүний мэдэлд Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хайлаастын шороон орд, Заамар сумын нутаг дахь алтны Бумбатын орд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь нүүрсний Алагтогоогийн орд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд, Цагаан Суваргын зэс-молибдены орд, Адуунчулууны нүүрсны ордын тодорхой хувь бий. Мөн Хөөтийн шатдаг занар-нүүрс Шохойн үйлдвэрийг тэрээр эзэмждэг. Мөн Шинэ дэлхий телевиз, Улаанбаатар хотын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, 41 давхар "МАК Цамхаг” зочид буудал, "Мэлхий хад” жуулчны цогцолбор, "Залаат Зочны Өргөө” зэрэг жуулчны баазууд бий. Хувьдаа хоёр ч нисдэг тэрэг хөлөглөдөг Б.Нямтайшир захирал "Хүннү айр” авиа компанийн томоохон хувьцааг эзэмшдэг. МАК компани Германы ХЕРЮЗ компанийн Хонг Конг дахь салбар руу алтны экспорт хийдэг аж. Тэрбээр 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд газрын тодорхой хэсэг олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан "Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг байгуулжээ. Харин 2003 онд БНСУ-ын "Самсунг” корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналтын дор Швейцарын Цюрих дахь UBS банк нөхцлөөр алтаа экспортод гаргаж эхэлжээ.
Ц.БААТАРСАЙХАН
"Таван Богд” Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна. 1995 онд Японы дэлхийд алдартай "FUJIFILM" корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 14 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүний мэдэлд "ТАВАН БОГД ТРЕЙД”, Таван Богд Интернэйшнл” ХХК, "Таван Богд” ХХК, "Таван Богд Моторс” ХХК, "Улаанбаатар гурил” ХХК, "Жуулчин” ХХК, "Эйрлинк Монголиа” ХХК, "Хаан Палас” зочид буудал, "Үлэмж Их” ХХК, "Таван Богд Констракшн” ХХК , "Монгол Машин Концерн" ХХК, Праймсофт” ХХК, "Говь” ХХК, "ЗаМайн Сервисез” ХХК, "ХААН” банк багтдаг.
Х.БАТТУЛГА
УИХ-ын гишүүн, Х.Баттулга энэ жагсаалтын гуравт орсоноор улстөрчдөө тэргүүлжээ. Тэрбээр 1,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. УИХ-ын гишүүдээ дагуулахааргүй их хөрөнгөний эзэн болсон тэрбээр бизнест бас л одтой нэгэн. 90-ээд оны үед гахай үүрч наймаа хийж явсан түүнийг ийм их хөрөнгө хаанаас "олчихов” гэх хүн байдаг. Түүний мэдэлд "Талх чихэр” ХК, "Мах импекс” ХК, "Баянгол” зочид буудал, "Милл хаус” гурилын үйлдвэр,”Коника-Минолта”,”Женко тур бюро”, "Чингэс хаан” хөшөө цогцолбор, "XIII Зуун цогцолбор”, "Гольф” цогцолбор, "Түмэн хишигтэн”, "Их майдар” цогцолбор,”Hartford Institute”,Налайх ХХК, "Нүүдэл трейд” ХХК, "Эмээлт” зах, "МИК эмээлт”ХХК, "ХИД” ХХК зэрэг олон газрууд багтдаг.
ЛУ.БОЛД
Гадаад харилцааны сайд Лу.Болд. АН-ын том санхүүжүүлэгчдийн нэг, монголын тэргүүн баячуудын жагсаалтыг өнгөлдөг энэ эрийн хөрөнгө тун хурдан аривжсан. Лу.Болдын "Бодь групп” нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, энтертайнмэнт, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 15 охин, 8 хамтарсан хөрөнгө оруулалт бүхий нийт 23 гишүүн компанитай. Түүний мэдэлд "Голомт” банк, "Бодь даатгал”, "Мөнгөн гүүр ББСБ”, "Сар Шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага, "Бодь цамхаг”, "Просетрийл Эстейт, "Бодь Электроникс”, "Евро-Хан” ХХК, "Бодь пропертийз” ХХК, "Евро-Хан” ХХК, "Хонка Лог Хоум” ХХК, "Мон Си Кон” ХХК, "Инкон” ХХК, "Монголиан Эйрлайнес” групп багтдаг аж.
Л.ЧИНБАТ
Монголын толгой баячуудын тоонд ордог ч тэр бүр олны нүдэнд ил гардаггүй нууцлаг бизнесмэн. Алтны бизнесээр гараагаа эхэлж чамгүй хөлжсөнийхөө дараа газар тариалангаар гаршсан нэгэн. Түүний газар тариалангийн талбай нь Монгол улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог юм билээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албаны даргын хэвлэлд өгсөн мэдээллээр монголдоо хамгийн олон буюу 57 лицензийг эзэмшдэг эл эрхэм үе үе хувь нийлүүлэгчийн дүрд хувирч ирсэн нь хуулийнхны овоо хараанд өртөхөд хүргэсэн байна. Тэрбээр Анод банкнаас долоон компанийнхаа нэрээр 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдийг хүртэл төлөхгүй байгаа тухай чихэнд чимэггүй мэдээлэл цацагдаж байсан удаатай. Түүний мэдэлд "Гацуурт” ХХК,"Баяндулаан-Уул” ХХК, 31.2 тонны нөөцтэй алтны ордыг эзэмшиж байгаа Гацуурт майнинг ХХК, "Гацуурт трейд” брокер, деллерийн компани,"Ви-Ти-Икс ” ХХК, "Гацуурт-Агро”ХХК, "Гацууртмах” ХХК, ”Гацуурт гурил”, "Гацууртхүнс”,"Тэрэлж” зочид буудал, "Монгол” телевиз зэрэг зомпаниуд багтдаг
ГАВААГИЙН БАТХҮҮ
Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүүгийн "Капитал” групп нь 2006 оноос эхлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Г.Батхүү хөрөнгө оруулалт хийсэн компаниудаа буюу хувь эзэмшдэг хөрөнгүүдээ менежментийн хамтын ажиллагаатай компаниуд гэж тун даруухнаар танилцуулдаг. Түүний мэдэлд "Грийт Эмпайр” ХХК, Ван Трейд ХХК, "Шунхлай” ХХК, АПУ ХХК, Депод ХХК, Блю Скай Кашемир ХХК, "SUN TRANS” ХХК, "Скайтел” ХХК, NTV, Гоодаль сэтгүүл багтдаг.
Ж.ОЮУНГЭРЭЛ
"Петровис” ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэлийг 437.5 сая ам.долларын хөрөнгөтэй гэж үнэлдэг. Түүний мэдэлд Петровис ХХК, HИК компани, Петровис карт ХХК, Петровис Тос ХХК, "ЮниГаз” ХХК, Петро Матад групп компани, Энержи Ресурс компанийн тодорхой хэмжээний хувьцаа, "Ай Ди Өү Эм” компани, "Тэнгэр даатгал”, Томас Эйр ХХК зэрэг компани багтдаг. Монгол дахь шатахууны нийлүүлэлтийг гартаа атгадаг Ж.Оюунгэрэл хатагтайн Томас Эйр ХХК компани 2011 онд байгуулагдан бөгөөд өдгөө 3 агаарын хөлөгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Швейцари улсын Пилатус ПС-6, АНУ-ын Моли М-7, 2010 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн Эйр Трактор АТ-602 агаарын хөлгүүдийг худалдан авчээ. Петро Матад Лимитед нь 2008 оны 5-р сарын 1-ний өдөр Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлсэн нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын эзэмшил давамгайлсан хамгийн анхны компани болсон аж.
БОЛДБААТАР
Монголын хамгийн чимээгүй баячуудын нэг. Эхнэрийнхээ хамт энэ компанийн гол хувьцааг гартаа атгаж байдаг ноён Болдбаатарыг Монголчууд сайн мэдэхгүй. Харин Мобиком гэж ярьвал мэдэхгүй хүн байхгүй. Монголын хамгийн том үүрэн холбооны Мобиком компани нь "НЬЮКОМ” гэдэг энэ компанийн зүгээр л нэг охин компани. Түүний мэдэлд байдаг Мобиком Корпораци нь Монгол Улсын 3 хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 332 газар, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулсан. Мөн орон нутгийн 14 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, олон улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын чиглэлд хуваарьт нислэг үйлддэг "Изинис Эйрвэйз” компани мөн түүнийх. Клин Энержи ХХК хэмээх олны танил бус компани бий. Клин Энержи ХХК нь Монголын анхны төрийн бус бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч болоод зогсохгүй сүүлийн 30 жилийн дотор төвийн сүлжээнд холбогдсон анхны хамгийн том эрчим хүчний станцыг барьж байгуулж байгаа юм. "Ньюком Майнинг Сервис” ХХК нь барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа, түрээсийн компани. Ньюком Проперти”, Цэгц ХХК, Эй-Юу-Эм компани, "Клин Энержи Ази” ХХК зэрэг том охин
Ж.ОД
Уг жагсаалтад "MCS” группээс бас нэгэн хүн бичигдсэн нь Ж.Оджаргалын төрсөн ах Ж.Од юм. Тэрбээр "MCS” группыг ахтайгаа хамтран үүсгэн байгуулалцсан бөгөөд 300 сая ам.долларын хөрөнгөтэйгөөрөө Монголын баячуудыг тэргүүлж байна.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймагт хүч үзэж, мөнгө төгрөг тарааж, хууль зөрчсөн хэмээн хэл, ам татлаад байсан эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн энэ жагсаалтад мөн л бчиигджээ. Тэрбээр "Хурд” ХХК-ын захирал бөгөөд нийтдээ 180 сая ам.долларын хөрөнгөтэй юм байна. Анх "УАЗ” машин оруулж ирдэг байсан. Одоо барилгын бизнесээр дагнаад байгаа. Б.Чойжилсүрэн 2011 онд 6.019 тэрбумыг, гэр бүл нь 7.5 сая төгрөг олжээ. Уг нь тэр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан 2008 онд 277.2 сая, гэр бүлийнхэн нь 120 мянган төгрөг олж байж. Гэвч түүний хөрөнгө гэрлийн хурдаар өсөж байгаа.
Б.НАРАНХҮҮ
"Мон Уран” компанийн Ерөнхий захирал Б.Наранхүүг мөн л Монголын тэргүүн баячуудын нэгээр нэрлэжээ. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Дундговьчуудын итгэлийг өвөртлөн УИХ-д суух бүрэн эрхийг авсан. Түүний хөрөнгө нийтдээ 125 сая ам.доллараар хэмжигдэх юм байна. Дүнжингарав худалдааны төв түүний хамгийн том өмч. Гэхдээ энэ барилга Монголдоо ч хамгийн том худалдааны цогцолбор гэдгийг онцлох нь илүүц биз.
Б.ЭРДЭНЭБАТ
Одоогоос арваад жилийн өмнө Монголын толгой баячуудын эгнээг тэргүүлж, алтны магнат гэж нэрлэгдэж байсан "Эрэл”-ийн Эрдэнэбат энэ удаа ч хөрөнгө мөнгөнийхөө жагсаалтаар тэргүүлж байна. Тэрбээр нийтдээ 250 сая ам.долларын хөрөнгөтэй аж. Эрэл барилга, Эрэл банк, Эрэл тоосго, Эрэл алт гээд маш олон салбартай. Тэднээс хамгийн амжилттай яваа нь Эрэл барилгын компани гэнэ.
Д.БАТТӨР
"Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөр энэ жагсаалтад бас л дээгүүр байранд бичигдэж байна. Анх "Жигүүр” нэртэй хоолын газраас өөрийн бизнесийг эхлүүлж, хөл дээрээ зогссон энэ эрхэм өдгөө Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор бичигдэх хөрөнгөтөн болжээ. Тэрбээр нийтдээ 150 сая ам.долларын хөрөнгөтэй. Түүний мэдэлд "Гранд Плаза” худалдаа үйлчилгээний төв, "Гранд Меншн” үйлчилгээ, худалдааны компани, гадаад худалдааны "Биг Кэстл” ХХК, Монголын баячууд л үйлчлүүлдэг "Гранд мед” эмнэлэг, "Гранд Клуб” усан спортын төв, "Гранд Вүүд”-интьерер хийц, модон эдлэлийн үйлдвэр бий. Эндээс хамгийн их ашиг орлого авирдаг нь мэдээж "Жигүүр гранд барилгын компани. Тус компани KUZU, Ramsey, Le Specs, Melissa, Mollini зэрэг брэндүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр борлуулдаг. Түүнд хувийн хамтлаг телевиз гоо сайхны салон гээд асар олон зүйл бий.
С.НЯМДАВАА
Түүний араас "Эко констракшн”-ы захирал С.Нямдаваа бичигдсэн байна. Олны анхааралд тэр бүр өртөөд байдаггүй энэ эрхэм монголын барилгын салбарт нэлээд томоохон байр суурийг эзэлдэг нэгэн. Тэрбээр нийтдээ 110 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ. Барилгын салбарт дагнан үйл ажиллагаа явуулдаг энэ компани Голден парк, Маршал таун гээд олон хотхон барьсан. Энэ жил гэхэд Ялалт, Тэнгэрлэг, Баянгол 2 гэсэн гурван том цогцолбор хорооллыг ашиглалтанд оруулаад байгаа.
Т.ЭНХБОЛДСОДОН
"Чоно” группын Ерөнхийлөгч, Төрийн ордны урд талд байрлах "Blue sky” цамхагийн эзэн. "Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодон. Түүний мэдэлд "Strings” амьд хөгжмийн шөнийн клуб, "White house” зочид буудал, "Мишээл экспо” худалдааны төв, "Торго салон”, "Tse pub” гэх зэрэг олон газрууд байдаг бөгөөд одоог хүр¬тэл үйл ажиллагаагаа амжилт¬тай явуулсаар байгаа. Түүний хөрөнгө 2011 оны байдлаар 536 сая ам.доллараар хэмжигдэж байжээ.
Ш.БАЯРСАЙХАН
Монголын хамгийн том худалдааны сүлжээг тэрээр бий болгож чадсан. Анх ТҮЦ л ажиллуулж байсан энэ эрхмийн мэдэлд өнөөдөр хэдэн зуун саяын бараа эргэлдэж байдаг. Их дэлгүүр-2, Хайпермаркет-7, Супермаркет-5, Бөөний төв-2, орон нутагт гурван худалдааны төв, хоёр салбар нэгжтэйгээр ажиллаж байна. Мөн Номин Электроникс, Номин агуулах, Номин Фүүдс, "Номин Моторс”, "Номин Фейшн”, "Номин Косметикс”, "Номин Хоум Стайл”, "Улаанбаатар Импекс” Номин Стандарт ХХК зэрэг охин компаниудыг байгуулсан. Сүүлийн үед барилгын салбарт хүч түрэн орж ирж байгаа.Мөн "Эрдэнэт хивс” ХХК, "Улаанбаатар хивс” гэсэн хоёр том компанийн хувьцаа А.Шагдарсүрэн захирлын гарт төвлөрч байна. Мөн Номин даатгал, Нлмин зууч, Номин сан гэсэн санхүүгийн байгууллагууд түүнд бий.
Л.ХҮРЭЛБААТАР
Эрүүл мэндийн салбарт хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа "Монос” групп. Гэр бүлийн компани гэсэн байр сууриа хэзээ ч алддаггүй энэ компани ашиг орлогын хувьд толгой цохидог. Түүний мэдэлд "Монос Фарм” ХХК, "Монос Фарм Трейд” ХХК, "Монос Улаанбаатар” ХХК, "Монос Хаусхолд” ХХК, "Монос гоо сайхан " ХХК, "Монос Хүнс” ХХК, Эм судлалын хүрээлэн, Монос Дээд Сургууль, Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо, "Монос Констракшн” ХХК багтаж байдаг.
Д.ГАНБААТАР
Макс Групп нь анх 1992 онд "Дөргөн” ХЭАА нэртэйгээр 2 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. Үүсгэн байгуулагч нь Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд.Их сургуулийн хажууд ажиллуулдаг байсан хуушуурын ТҮЦ-ээ Берлин бургерийн нэртэй зоогийн газрын сүлжээ болгон өргөжүүлж, Герман, Чехээс хуучин мебель тавилга хийж авчирдаг байсан бол Евро мебель дэлгүүр нээж чадсан "Макс” Ганбаатарыг амьдралын ухаантай, бас тун сүйхээтэй эр гэж бүгд шагшдаг. Элдэв тендерээс хол, улс төрөөс ангид байдаг энэ эрхэм жинхэнэ ядуу даржин амьдралаас бизнест хөл тавьж, амжилтанд хүрч чадсан нэгэн. Түүний мэдэлд "Макс Өргөө” ХХК, "Топ бүлэг” хамгаалалтын алба, "Макс цонх” ХХК,"Сүү”ХХК, "Бүрэн Бургалтай” ХХК, "Ramada Mongolia”,Макс Майнинг ХХК,Хөхсэрхийн алтны шороон орд, "Арж Капитал” ХХК, "Макс импэкс” ХХК,Энэ компани нь "Макс” хүнсний сүлжээний 6 салбар дэлгүүр,”Берлин бургер” түргэн хоолны 7 салбар газартай.Мөн Хүнсний бөөний худалдаа, "Budweiser”, "Макс супер маркет”, "Макс Фейшн”, "Евромебель”, "Берлин бургер”,"Maxipot” халуун тогооны ресторан, "Будвайзер” паб компаниуд багтдаг.
КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР
Түүний эзэмшилд байх компаниудыг дурдвал, Шинайжи” ХХК-35%, "Кѐкүшю Монгол Холдинг” ХХК-51%, "Кѐкүшю Дайрект” ХХК-50%, "Шү-Голд” ХХК-55%, "Кѐкүшю-Бэрс” ХХК-51%, "Кѐкүшю-Женерал” ХХК-51%, "Юнайтэд Ойлшелл” ХХК-100%, "Монгорү-Шѐшя” ХХК-54%, "Голденвей” ХХК-50%, "Уорлд майнинг” ХХК-15%, "Кѐкүшю-Бродкастинг” ХХК-50%, "Хүч чадал” ХХК-70%, "Батаанаа” ХХК-60%, "Эф-Эф-Си” ХХК-25%, "Алтайн Гурван Заан” ХХК-50%, "Кѐкүшюзан хөгжил сан” ХХК-100%, "Оллоо такси” ХХК 100%, "Би энд Ви Эйч Өү” ХХК-51%, "Хурдан шонхор” ХХК-100%, "Баясгалант өргөө констракшн” ХХК-100%, "Инойвасаки” ХХК-100%, "Эх үрсийн жаргалан” ХХК-100 хувь эзэмшдэг.
Д.ЗОРИГТ
Төр дэх баячуудыг "Монгол шуудан”-гийн хэмээх УИХ-ын гишүүн Д.Зоригт тэргүүлэв. Түүний хөрөнгө 34 тэрбумаар үнэлэгддэг ажээ. Тэр өнөөдрийн Монголын төрийн албан хаагчдын тэргүүн баян болохыг АТГ-аас гаргасан мэдүүлэг тодруулж өгсөн. Тэрээр "Одод”, "Асу”, "Орхон булаг”, "Миг даатгал”, "Гермес”, "Кимон”, "Эф эйч ди”, "Эм си эс цамхаг”, "Нэмнэ”, "Реалтор”, "Медуб”, "Новиза”, "Хайлааст”, "Багануур”, "Интернэшнл медикал сентер”, "Интернэшнл техникал коллеж” гэсэн нийт 17 компанийн хувьцаа эзэмшдэг.
С.БОЛДХЭТ
Сүүлийн үед улс төрөөс ангид байх болсон "Наран” группын босс С.Болдхэтийн баяжсан түүх тун сонирхолтой. Түүний аав Сэрээтэр хэмээх алдартай цуглуулагч хүүгийнхээ бизнесийн эх суурийг тавьж өгсөн гэж ярьдаг. "Наран” группийн ерөнхийлөгч Сэрээтэрийн Болдхэт төрийн өндөрлөгөөс шоронд ортлоо унаж байсан гунигт түүхтэй эр. Гэсэн хэдий ч энэ ноёнтны амьдрал, бизнес улам цэцэглэж, хэр хоншоортой эр болохоо харуулсан. Амьдрал түүнд хатуу хандсан ч, арга заль, хэрсүү ухааныхаа хүчинд сөхөрч унасан нь үгүй. Ёстой хал үзэж, халуун чулуу долоосон нөхөр. Кетчуп нэрээр виски оруулж ирж, татвараас зугатаах гэж байгаад баригдаж байсан энэ эр 2008 оны Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, олныг гайхшруулж байсан удаатай. Түүний мэдэлд "Наран Их Дэлгүүр” ХХК, "Наран фүүдс” ХХК, "Наран Косметикс” ХХК, "Наран Моторс” ХХК,"Наран март” ХХК,"Наран Бьюти Уорлд” ХХК,"Наран Эло” ХХК, "ИнтерКюзин” ХХК , "THAI EXPRESS” RESTAURANT, "ТUUL INTERNATIONAL FUSION” RESTAURANT,"Наран Трейвэл” ХХК, "Супервижн” кабелийн телевиз, "Сити Рийл Эстэйт” ХХК, SBN ТЕЛЕВИЗ багтдаг.
Д.ГАНХУЯГ
Тус компанийн эзэн Д.Ганхуяг. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Даваажавын Ганхуяг нь 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшин өрсөлдөж, 47.09 хувийн саналаар ялалт байгуулан парламентад орж ирсэн хүн. Япон улсад дээд боловсрол эзэмшин, нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан тэрбээр япон маягийн ажил хэргийн соёлыг өөртөө хэвшүүлж чадсан гэдэг юм билээ. Д.Ганхуяг 1990 оны ардчилсан хувьсгалын үед "Говь” комбинат дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцаж явсан нэгэн. Түүний мэдэлд "Бридж” групп,"Сансар Бридж” ХХК,"Сэкитэй 1” зоогийн газар,"Сэкитэй 2” зоогийн газар, "Эн Ай Ти” ХХК, МОНГОЛ ШУУДАН ТРАНС ХК,"Монгол глобаль” транс ХХК, "Эдванс Хелд Интернэшнл” ХХК, "БЭТ” ХХК,"Эвридэй Интернэшнл” ХХК,"Эвридэй Бэлс” худалдааны төв, "Эвридэй Арслантай гүүр” супермарке, "Эвридэй Наран” супермаркет,"Эвридэй East” супермаркет,"Эвридэй-16” супермаркет,"Бридж констракшн” компани,Авто худалдаа, Бридж Констрашн ХХК тус тус багтдаг.
С.БАТБОЛД
Ерөнхий сайд асан Сү.Батболд. Түүний Алтай холдинг ХХК хамгийн их ашиг орлогтой компаниудын тоонд ордог. Түүний мэдэлд Чингис Хаан Цогцолбор ХХК буюу бидний нэрлэж заншсан Чингэс зочид буудал, "Алтай Кашмир” ХХК, "Скай Трейдинг” ХХК, Санхүүгийн Батс-Инвест ХХК багтдаг. Мөн Телемакс Коммуникэйшн ХХК, Скай нэтворк ХХК, Скайтел ХХК зэрэг том компаниудад хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна тэрээр уул уурхайн том том ордуудаас хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Мөн Алтай трейд ХХК гэсэн нэр ч Сү.Батболдтой холбоотой. Гэхдээ яг ямар бизнес эрхэлдэг нь тодорхой бус байсаар байна.
Ж.ЭРДЭНЭБИЛЭГ
Монголын нууцлаг баячуудын нэг Д.Эрдэнэбилэг. Түүнийг ихэнхи нь "сахал” Эрдэнэбилэг хэмээн нэрлэдэг. УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн гэхээс өөр тодотголгүй энэ эрхэм хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголын тэргүүн баячуудын тоонд багтдаг. Худалдаа хөгжлийн банк гэдэг том мөнгөний машин. Тус банк татварын дараах ашигаа ил тод зарласан бөгөөд 2010 онд 20.7 тэрбум, 2011 онд 48.5 тэрбум, 2012 онд 64.8 тэрбум, 2013 оны 2-р улирлын байдлаар 30.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж мэдээлж байгаа. Хоёрхон улирлын дотор 30.7 тэрбум төгрөг халаасалж байгаа учраас түүнийг Тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор оруулж байгаа хэрэг.
Д.ДЭЛГЭРСАЙХАН
Бас л олны хэл амнаас ангид амьдрахыг эрэхмлэдэг нэгэн. Тэрээр усны гүнж Ука хэмээх бүсгүйтэй л нэр холбогдсоныг эс тооцвол тун чимээ шуугиан багатай амьдардаг. Дорнын говь нэртэй махны үйлдвэр байгуулж бизнест хөл тавьж байсан энэ эрхэм Сэлэнгэд "Болд төмөр ерөө” ХХК байгуулж, хятадуудтай хамтарч ажиллаж эхэлснээр мөнгийг ёстой л газар дээрээс ургуулдаг болсон гэж найзууд нь ярьдаг юм билээ. Болд төмөр Ерөө гол” компанийнхаа нэр дээр "Дорнын төмөр зам” хэмээх компани байгуулсан. Баянголын уур¬хай¬гаагаас Дулаанханы зөрлөг хүртэл 98 км зам тавьсан. Нэг км зам та-вихад гурван сая доллар зарцуул¬сан гээд байгаа. Бvх л систем, технологи нь хятад стандартаар баригдсан гэдэг юм билээ. Энэ замаар жилд 10 сая тонн төмрийн хүдэр зөөх хүчин чадалтай юм билээ. Албаныхны хэлж буй¬гаар хүч, чадлаа дагаад үнэ өртөг нь ч асар их буюу ганц л зүтгүүр нь 4.2 сая ам.долларын үнэтэй аж. Тэгвэл Б.Дэлгэрсайханд ийм зүтгүүр 20 гаруй байдаг юм билээ. Тус компани хүд¬рээ өөрийн эзэмшлийн тө¬мөр замаар тээвэрлэдэг ч ашиглаад хоёр жил болж буй ч үүнийг нь улсын комисс одоог хүртэл хүлээж аваагүй байхад тээвэрлэлт явуулсаар л байгаа юм.
Ш.САЙХАНСАМБУУ
"Нарантуул”-аар овоглодог УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг ихэнх хүн Монголын хамгийн баян хүн гэдэгт итгэдэг. Харин тэрбээр энэ жагсаалтын 25-р байранд бичигджээ. Түүний хөрөнгө нийтдээ 500 сая ам.доллараар хэмжигдэх юм байна. Нарантуул зах, бас ийм нэртэй зочид буудал, Германд байрлах 5 одтой буудал, Хятадад шилний үйлдвэр, Финлядад модны үйлдвэртэй энэ эрхэм өөрийгөө мөнгөтэй хүн биш, харин хөрөнгөтэй хүн гэж тодорхойлж байгаа.
УЛСЫН ГАРЬД ЦЭРЭНПУНЦАГ
Бөхчүүд дундаа нэлээд боловсролтойд тооцогддог Цэрэнпунцаг бизнест хөл тавьж, тун богино хугацаанд амжилт олсон нэгэн. Гарьд маань "Жем интернейшнл” компани байгуулан архины үйлдвэрлэл эхэлсэн нь түүний баяжих замыг нээжээ. Өнөөдөр "Жем интернейшнл” ХХК-ны Ерөнхийлөгчөөр түүний гэргий Ойгонжаргалын нэр бичигддэг ч хосууд Америкийн Санфранциско хотод төвхнөсөн гэнэ. Түүний мэдэлд Жи-Мобайл корпораци, Жи-мобайл нет ХХК,Спиртын үйлдвэр,Жем газ ХХК,”Тэргүүн” архины үйлдвэр,"Жем Хужирт” ХХК, "Жем Драфт” шар айрагны үйлдвэр, "Жи Эн Бевережис” ХХК багтдаг. "Жи Эн Бевережис” ХХК-ийг 2008 онд "Витафит” групп, "Жем Интернэшнл” ХХК-иудын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, АНУ-ын PepsiCo International компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Тус компани дэлхийд алдартай "Pepsi”, "Pepsi Light”, "Max”, "Mirinda”, M”ountain Dew” брэндийн бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байгаа юм.
Б.ЧУЛУУНБААТАР
"Моннис” группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатарын мэдэлд Моннис Интернэшнл ХХК, Аэромонголиа ХХК, Моннис Моторс ХХК, Эрчим концерн ХХК, Моннис Майнинг Экьюпмент ХХК, Моннис Констракшн Экьюпмент ХХК, Моннис Сервис Саппорт ХХК, Моннис Пропертиес ХХК, Моннис Урбан Девелопмент ХХК, Эм Си Пи Эл ХХК, Моннис Даатгал ХХК тус тус багтдаг.
Р.ГАНЗОРИГ
"Магнай Трейд Групп”-ын захирал Р.Ганзориг 130 шатахуун түгээх станц, 13 шатахууны агуулах эзэмшдэг. "Магнай Трейд” ХХК, Нефтийн үйлдвэр, "МТ-Ойл” ХХК багтдаг. Тэрээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын "Баянтүмэн-XYII” талбайд газрын тосны хайгуулын ажлыг хийхээр Газрын тосны газартай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газар 2010 оны 12 дугаар сард баталсан. Энэ гэрээний дагуу 2011 оноос эхлэн газрын тосны хайгуулын ажлыг хийж, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо олборлох, энэ салбарт гадны хамаарлыг аль болох багасгах зорилгоор нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байгаа.
Х.БАТ-ЭРДЭНЭ
"Алтай Констракшн” ХХК барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбарт "Алтай Нутгийн Хүчтэн”, хөнгөн бетон блокны үйлдвэрлэлийн салбарт "Алтай Гацуурт” зэрэг салбар компаниуд байгуулсан. Тус компани Элит хотхон, Алтай хаус хотхон, Express tower, Алтай буйлдинг, Алтай буйлдинг зэрэг том том обьектуудыг ашиглалтанд оруулсан. Мөн алтны гурван том ордтой.
Д.ТУЯА
Эдгээр толгой баячуудын эгнээнд хоёрхон эмэгтэй тэрбумтан байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Туяа. Нөгөөх нь "Петровис”-ийн Ж.Оюунгэрэл. УИХ-ын гишүүн асан Д.Туяаг ГОК-ын захирал агсан Ш.Отгонбилэгийн гэргий гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Анх хуруу дарам саятан тоолдог байсан 1980-аад онд л хэдэн саяын хөрөнгөтэй болж хожим нь Швейцарийн банкинд 20 сая ам.долларын хадгаламжтай байсан гэгддэг эл хатагтайн нийт хөрөнгө нь 507.5 сая ам.долларын хөрөнгөтэй аж.
"АЖНАЙ” ГРУППЫН ЭЗЭН Д.БАТ-ЭРДЭНЭ
Группын эзэн, УИХ, ЗГ-ын гишүүн "Таван толгой” ХХК-ны ТУЗ-ын дарга тэрбээр бага Таван толгойн уурхайд "Таван толгой транс” ХХК-иар дамжуулан тээвэрлэлт, зуучлалын ажил явуулдаг. Түүний жилийн орлого нь 20 тэрбум зургаан сая 650 мянган төгрөг.
А.АРИУНБОЛД
"Бишрэлт групп”–ийн ерөнхийлөгч, Капитал банкны ерөнхий захирал А.Ариунболд. Түүний хүүг Чинбишрэлт гэдэг бөгөөд хүүгийнхээ нэрийн хоёрдугаар үеийг авч компаниа нэрийджээ. 1989 онд Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний гэргий Ундармаа. МАН-ын лидер хүүхнүүдийн нэг энэ хатагтай Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан гэдгийг бүгд мэднэ. Энэ гэр бүл 103 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд "Бишрэлт трэйд”, "Бишрэлт косметикс”, "Бишрэлт плаза” зочид буудал "Капитал” банк, "U and B Colors of Benetton” дэлгүүр, "Монгол мах экспо”, "Юнико констракшн”, "Мон discovery tours”, "Монгол эм импекс”, "Чингэс кашмер” компаниудыг эзэмшдэг. Анх ганзагын наймаа эрхлэж, картын бараатай үед хүнс зөөж явсан хоёр "Бишрэлт” хэмээх том группыг үүсгэн байгуулж чадсан юм.
З.НОМУНДАРЬ
МОНГОЛЫН ашигт малтмалын хамгийн олон лицензийг эзэмшдэг 100% Японы хөрөнгө оруулалттай "Адамас майнинг” компанийн эзэн Номундарь гэгч бүсгүй Азийн баячуудын жагсаалтанд бичигдэж байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь Монголд байгаа ховор металл, элементийн бараг бүхий л орд энэ компанийн мэдэлд байгаа бөгөөд энэ нь тодорхой зарим металлын дэлхийн(!) нөөцийн багагүй хувиудыг энэ гэр бүл эзэмшиж буй хэрэг болж хувирч байгаа юм. Тухайлбал, "Адамас майнинг”-ийн лицензэт талбайд 140 мянган тонн вольфрамын батлагдсан нөөц бий бөгөөд энэ нь дэлхийн вольфрамын нийт нөөцийн 6.2% гэсэн үг юм. Сонирхуулахад өнөөдрийн байдлаар дэлхий дахинд жилдээ 18-20 мянган тонн вольфрам үйлдвэрлэж байгаа бөгөөд 2006 онд 99%-ийн цэвэр металлын вольфрам зах зээлд кг нь 45-50 доллар байжээ. Мөн бериллий хэмээх элемент 130 мянган тонн (дэлхийн нөөцийн 11%), висмут 10 мянган тонн (дэлхийн нөөцийн 9.7%) байна. Висмут нь үйлдвэрлэлийн тун олон салбарт өргөн хэрэглэгддэг зэвэрдэггүй ганг хийхэд чухал түүхий эд болдог бөгөөд сүүлийн үед цөмийн техник, электроникийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг болжээ. Тун ховор, тэр байтугай ховор элемэнтүүд дотроо ч ховорт тооцогддог энэ элемэнтийг дэлхий дахинд жилдээ дээд тал нь ердөө 6000 тонныг олборлодог. Цаашилбал, "Адамас майнинг”-ийн мэдэлд 210 мянган тонн (3.6%) молибден, 230 мянган тонн (2.3%) ванадий, 75 мянган тонн (3.6%) антимоний хэмээх ховор элемэнтүүдийн нөөц бүхий ордууд байгаа юм. Үүнээс гадна скандий хэмээх асар үнэтэй элемэнтийн багагүй нөөцтэй орд бий гэдэг. Скандийг "XXI зууны металл” гэдэг бөгөөд нисэхийн болон пуужингийн үйлдвэрлэл, тооцоолон бодох техникийн үйлдвэрлэлд чухалчлан хэрэглэдэг. Сүүлийн үеийн мэдээгээр дэлхийн хамгийн том олборлогч Орос улс скандийг жилдээ ердөө 900 кг хүрэхтэй үгүйтэй хэмжээгээр гаргаж авч байгаа бөгөөд дэлхийн зах зээл дээр сүүлийн таван жилд кг нь 15-20 мянган долларын хооронд хэлбэлзэж байв.
Зөвхөн ховор металлын хувьд л гэхэд "Адамас майнинг” компанийн мэдэлд ийм их баялаг байна. Бусад ашигт малтмалын тухайд тэрхүү 300 лиценз мөн л ихийг агуулсан байж таараа. Мөн сонирхолтой нь япон монгол гэр бүл зөвхөн ашигт малтмалын лицензээр хоолоо олж иддэг биш аж. Хэдэн жилийн өмнө эднийх хуучны 22 дугаар бааз буюу "22 дугаар бааз” ХК-г худалдаж авчээ.
Т.ГАНБОЛД
Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байсан энэ эр Монголд 120 гаруй тэрбумын өртэй "Алтандорнод монгол” ХХК-ыг худалдаж авсан. Нүхтийн аманд байрлах тансаг зочид буудалдаа гоёмсон өдөө гайхуулсан хос тоть тэжээж суудаг нэгэн. Монголоос зугатаж алга болсон Поушок гэгч орсо эр 10 жилийн дотор 146 лиценз худалдаж авсан бөгөөд энэ лицензүүд бүгд ноён Ганболдын халаасанд байгаа. Тэрээр мөн нефть боловсруулах том төсөл барьчихсан явж байгаа.
С.БЯМБАЦОГТ
С.Бямбацогт. УИХ-ын нялх гишүүдийн нэг энэ залуу тун их чинээлэг. Түүний мэдэлд "Ньюпрогресс , "Алтайтрейд” , "Мост интернаци” , "Эй жи инженеринг” , "Ньюпрогресс тур” , "Ньюпрогресс технологи” , "Эй ти пи” , "Грийт чаннел” , "Эй ти Кей” , "Ньювүүд” , "Футур техно” , "Жи Эс Эс” , "Ньюпрогресс майнд” зэрэг компаниудын хувьцаа төвлөрч байдаг гэнэ. Түүнийг цахилгаан эрчим хүч, барилга, замын салбарт бизнес эрхлэж баяжсан гэж ярьцгаадаг. Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Пүрэвдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй нутгийн эрх мэдэл бүхий ах нарынхаа хүчээр амжилтанд хүрсэн гэдэг хардлага ч бий.
Updown.mn
Сэтгэгдэл байхгүй байна.