Орос хүн Интерполын тэргүүнээр сонгогдоход саад хийхийг Трампт уриалав

3

 

Оросын иргэн Александр Прокопчукт Интерполын шинэ тэргүүнээр сонгогдох боломж олгохгүйн тулд тус байгууллагын Ерөнхий Ассамблейн гишүүдэд нөлөөлөхийг хүссэн нээлттэй захидлыг Америкийн Конгрессын хоёр танхимын гишүүд улсынхаа Ерөнхийлөгч Дональд Трампт илгээжээ. Захидлыг Нью-Хэмпшир муж улсаас сонгогдсон сенатч, Ардчилсан намын гишүүн Жен Шахин цахим хуудастаа байрлуулсан байна.

Шахинаас гадна уг захидалд Бүгд Найрамдах намын гишүүн Марко Рубио болон Рожер Уикер, мөн Ардчилсан намын гишүүн Крис Кунс гарын үсэг зуржээ. "Хошууч генерал Александр Прокопчукийг Интерполын шинэ тэргүүнээр сонгох нь үнэгэнд тахиа хадгалуулсантай адил зүйл. Улс төрийн өрсөлдөгчид, тэрс үзэлтнүүд болон сэтгүүлчдийг мөрдөж, тооцоо бодохын тулд Орос улс Интерполыг байнга буруугаар ашигладаг. Александр Прокопчук эцсийн дүндээ ардчилсан байгууллуудыг сулруулж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путины захиргаадалтын дэглэмийг бэхжүүлэхэд чиглэсэн айлган сүрдүүлэх бодлогод биечлэн оролцсон” гэж сенатчид үзэж байгаа аж.

"Путин болон бусад дарангуйлагчдад шударга бус зорилгодоо хүрэхийн тулд Интерполыг дахин ашиглах боломж олгохгүйн тулд нөлөөгөө ашиглахыг бид засаг захиргаандаа уриалсаар байх болно” гэж Сенатын гишүүд хэлжээ.

Интерполын өмнөх тэргүүн Мэн Хунвэй 10 дугаар сард Хятадад авилгын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаныхаа дараа огцорсон билээ. Энэ сарын 21-нд болох тус байгууллагын тэргүүний сонгуульд Оросоос нэр дэвшигч Александр Прокопчук ялна гэж Москва найдаж байна. Тэрбээр 2011 оноос хойш ОХУ-ын Дотоод хэргийн яамны Интерполын Үндэсний төв товчооны даргаар ажиллаж, 2016 оноос хойш Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

olon ulsiin baiguulguudad huuchan shine socializm komunizm hereggui hezeech oorchlogdohgui europiin socilalizm jg adilhan

:

Umnii yaankuud delhiin haan ni yumuu?. Dandaa yum bolgond oroltsoj yvdag esvel Horolmaa hiij yvahaa bolimoor yum

:

Арчаагүй Америкчууд

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex