Рио-2016: Алтан медалиа Александр Карелинд зориулжээ
Оросын тамирчин Роман Власов грек-ром буюу сонгомол бөхийн төрөлд хүртсэн алтан медалиа Олимпийн гурван удаагийн аварга, домогт бөх Александр Карелинд зориулсан байна.
"Александр Александровичийн рекордыг давтаж чадах уу гэж үү? Энэ бол боломжгүй юм. Тэр спортод бүхнээс илүүг хийж чадсан. Өнөөдөр би яллаа, маргааш огт өөр өдөр болно. Ирээдүйг урьдчилан таамаглахыг хүсэхгүй байна. Би өөрийн ялалтаа Александр Александровичэд зориулахыг хүсч байна. Түүний ачаар би өнөөдөр энэхүү хүндэтгэлийн тавцангийн орой дээр зогсож байна” хэмээн Власов өгүүлжээ.
Оросын бөх Роман Власов шигшээ тэмцээнд Данийн тамирчин Марк Мадсенийг ялж, алтан медаль хүртсэн билээ. Түүний энэ ялалт Оросын шигшээгийн найм дахь алтан медаль болж, Орос улс медалийн тавцан дээр дөрөвдүгээрт орж ирсэн юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.