Дональд Трамп АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүнийг томиллоо
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өөрийн засаг захиргааг бүрдүүлсээр байна. Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүнээр Бүгд найрамдах намын сенатор асан Дейн Коатсыг томиллоо. Тус газрын даргыг АНУ-ын Ерөнхийлөгч томилон сенатын гишүүд баталгаажуулдаг.
Дейн Коатс сүүлийн 8 жил ордонд, 8 жилийг сенатын танхимд ажиллаж, энэ оны эхээр тэтгэвэртээ гараад байгаа юм. Тэрбээр сенатад ажиллаж байх үедээ сенатын тагнуул болон зэвсэгт үйлчилгээний хороог хариуцан ажиллаж байсан юм. Ийм учраас Трамп Коатсыг энэ салбарыг хамгийн сайн мэддэг, туршлагатай гэж үзэн, ийм шийдвэрт хүрчээ. АНУ-ын Тагнуулын төв газар нь холбооны Засгийн газрын агентлагийн статустай бөгөөд гадаадын иргэн, гадаадын байгууллагын тухай мэдээлэл цуглуулж, задлан шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага юм.
niislel.mn
Сэтгэгдэл байхгүй байна.