Хар баасан гараг ба Номингийн хулхи хямдрал !!!

1

Хар баасан гараг ба Номингийн хулхи хямдрал !!!

Улс төрийн халуун уур амьсгалтай эдгээр өдрүүдэд манайхаас бусад оронд жинхэнэ утгаараа зохион байгуулагддаг "хар баасан гараг” гэгч арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Худалдаа наймаа эрхэлдэг бүхий л газрууд энэ өдрийг ашиглан өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг оролдож байна л даа. Зөв.
Гэхдээ "хар баасан гараг”-аар худалдаа эрхлэгчдэд алдагдал хүлээхүйц арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл тухай бараа бүтээгдэхүүн 50-80 хувь бодитоор хямдарч, энэ л өдрийг хүсэн хүлээж байсан хэрэглэгчид дэлгүүрүүдийг хоослоод, эвдээд, сүйтгээд гарах нь юу ч биш.

 Манайд болохоор хуучин худалдаалж байсан үнээрээ л бараа бүтээгдэхүүнээ худалддаг жишигтэй. Гэхдээ хар баасан гараг учраас хямдарсан байх учиртай. Харин яаж хямдардаг вэ гэдгийг доорх жишээгээр тайлбарлая.

Өөр олон дэлгүүрээр орж амжсангүй. Тэгээд ч сүүлийн өдрүүдэд "хар баасан гараг”-аар аймшигтай хямдарч байгаа гэх рекламыг зогсоо зайгүй номингоор шагайсан юм.
Анх харсан хүнд бол нээрээ ч аймшигтай хямдарчээ. Ингэж болдог юм уу, алдагдалд орохгүй юу гэж бодогдохоор шүү. Тиймээс ч хүмүүс хямдарсан бараа бүтээгдэхүүн бүр дээр овоорч харагдав. Яг л нөгөө барууныхан дэлгүүр хоршоо эвдэн сүйтгэж булаалдан зодолддог шиг л дүр зураг үзэгдлээ.

Зургийг номингоос… 

Гэвч энэ нь тухай бараа өмнө нь хэд гэж байсан одоо хэд болж хямдраад байгааг мэдэхгүй хүмүүсийн л үйлдэл юм болов уу.
Жишээ нь ENJOY брендийн агаар цэвэршүүлэгч 399990-299990 төгрөг болж хямдарчээ. Бүхэл бүтэн 100 мянган төгрөгөөр хямдарсан. Ийм хямдрал харсан хүний шунал хөдлөнө биз дээ. Гэвч өмнө нь уг агаар шүүгч 299990 төгрөг л гэж байсан. Бүр хоёрыг авбал 279990 төгрөг болж хямдарна гэсэн бичигтэй байсныг санаж байна.

Харьцуулалт


Үүнээс гадна миний номингоор орох бүртээ сонирхдог хямдарчихвал авах юмсан гэж боддог бүтээгдэхүүн бол самсунг брендийн 55 инчийн хүнхэр дэлгэцтэй зурагт юм. Өмнө нь ороод сонирхож байхад тухай бүтээгдэхүүн 2899990 төгрөгийн үнэтэй зарагддаг байлаа. Үүнээс хоёрыг авбал 2699990 төгрөг болж хямдарна гэсэн бичигтэй.

Өмнөх үнэ ба хямдралтай өдрийн үнэ

Гэтэл хар баасан гаригийн хямдралаар өнөөх зурагт маань 3499990 төгрөг болж үнэ нь нэмэгдээд үүнээсээ хямдарч 2699990 болсон байв. Ерөөсөө хар ч бай, цагаан ч бай, баасан ч бай, пүрэв, лхагва, бямба ч бай хамаагүй өнөөх зурагт маань бахь байдгаараа л байгаа аж. Хэрвээ манайхаас өөр оронд байсан бол ядаж л 1.5 сая болчихсон байж мэдэх л юм. Гэвч манайд болохоор өмнө нь зарагддаг байсан үнэн дээрээ шал өөр огтоос танихгүй харж байгаагүй үнэ хадаж орхиод л хямдарчихлаа гэж зарладаг нь онцгүй. Тэгээд ч Монголдоо томоохонд тооцогдох Номингийнхон ийм хямдрал нэртэй хулхины үнэтэй зүйл зарахаар бусад нь ч адилхан байна биз дээ.
За тэгээд хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч гээд бүгд л хэд хоногийн өмнө, хэдэн сарын өмнө зарагдаж байсан үнээрээ л зарагдаж байна. Хамгийн гол нь дээр нь шал танихгүй үнэ шинээр бичиж байгаад л хямдарчихлаа гэнэ. Үүнийг нь хашир, Номингоор орж гарч байдаг эгч нар бол аль эрт мэдчихсэн хэрүүл шуугиан болгоод цахим хуудсанд хүртэл бичлэг хийгээд оруулчихаж байгаа юм.

Өнөөдрийн хямдралыг нүдээр үзсэн үйлчлүүлэгчдийн зураг ба бичлэг

Хямдарвал хямдарсан шиг хямдраад, чадахгүй бол зүгээр л манайх баасан гараг тэмдэглэдэггүй гээд гаднаа наачих л даа. Хямдарсан хямдраагүй Номингоор орж гардаг хүмүүс цөөнгүй л байдаг шүү дээ. Гэхдээ хулхи хямдрал зарлаж, нөгөө л орж гардаг хүмүүсээ үргээчихэж байгаагаа мэддэг болов уу? Маргааш ч бас энэ хулхи хямдрал нь үргэлжилнэ гэж байгаа, ядаж байхад!!! Мэдээлэл муутай иргэд л хулхидуулж, хохирогч болох байх даа.

undesten.mn


URL: http://www.fact.mn/367711.html  


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Жинхэнэ хямрийдаг хар баасан гариг гэж мэддэгүй юмуу. Баасан гариг болхоор бүгд нийлээд баар цэнгээний газраар явж архи пиво уугаад маргааш нь шарлана. Цагдаа нь болхоор баасан гаригийн баривчилгаа явуулна... Номин бол худлаа ш дээ. Жилийн жилд л ингэж байдаг. Нөгөө ШУДРАГА ӨРСӨЛДӨӨНИЙ ГАЗАР билүү тэнд гомдол гаргавал Номингийн дийлэх бол уу. Эс бол шүүхэд өгөх хэрэгтэй.