ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ТҮҮНИЙ НӨХӨД ТҮҮХ ҮГҮЙСГЭВ ҮҮ
Монголчууд өчигдөр туурга тусгаар улс болсон баярт өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл энэ өдрийг Ерөнхийлөгч болон түүний нөхөд үл тоов. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, оролцсонгүй. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ”Өнөөдөр Монгол улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол улсаа тунхагласан билээ. Харин Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ” хэмээн бичжээ.
Оллоо.мн
Сэтгэгдэл байхгүй байна.