ЖДҮ-г САНААЧЛАГЧ нь Ж.ЭРДЭНЭБАТ байжээ
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан, өөрийн хамаарал бүхий компаниудад зээл авсан гэх эхний мэдээлэл, баримтыг өмнөх Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат задалсан гэдэг. Энэ ч үнэн бололтой.Учир нь тус сангаас жилийн 3хувийн хүүтэйгээр, хоёр тэрбум хүртэлх хэмжээний зээлийг нэг хүнд гаргаж өгч болох хамгийн анхны тогтоол, журмыг мань Ж.Эрдэнэбат өөрөө гаргаж байж. Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ТҮР ЖУРАМ гээчийг анхлан баталж, 2016 ондоо багтаан 35 тэрбумыг яаралтай гаргах ажлыг тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасан байна.
Тогтоол ёсоор он дуусахаас өмнө 35 тэрбумаа ч зээл хэлбэрээр гаргаж амжсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Учир нь банкаар дамжин олгогддог байсан тус сангийн зээлийг сангаас шууд санхүүжүүлж байх журмыг ч Ж.Эрдэнэбат өөрөө хийжээ. Нэг үгээр хэлбэл, ЖДҮДС-гаас эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хүртэж байх "НУУЦ ХУЙВАЛДААН”-ы САНААЧЛАГЧ гэдэг нь ийнхүү баримтаар нотлогдож байна.
Хэрэв түүний Засгийн газар огцроогүй байсан бол ЖДҮ ёстой бүтнээрээ түүнийх болох байж. Харамсалтай нь танхим нь нуран унаж, түүний гэнэт ихээр идэх мөрөөдөл талаар болуут өөрсдийг нь унагасан дараагийн Засагтаа өнөөх ЖДҮ-гээ занга болон үлдээсэн болж таарав.
Түүний дотор санаа ч төд удалгүй ёсоор болж Банхарын хөшөөнөөс өөр юм мэдэхгүй Б.Батзориг тэргүүтнүүд, парламентийн ганц нэг гэнэн хонгоруудтай нийлэн шавж, өөрт хамааралгүй компаниар авахаа ч мэдэхгүй өгөөш үмхэж, өнхөрч унадаг дээрээ туллаа. Банкаар дамжуулж авдаг байсан түвэгтэй шатыг өөрчилж, Р.Сэргэлэн сайдын гараар шууд дамжуулан урсгах байсан мөнгөний урсгал нь ийнхүү гольдролоо өөрчилсөнд уурсаж, хорссон Ж.Эрдэнэбат үе үе ЖДҮ хэмээн бачууран хашгичиж буйн цаад учир энэ аж. Түүнчлэн амжсан бол ЖДҮ-гээ хангалттай тарааж, том том концессуудаа ч халхлах байсан юм билүү, хэн мэдлээ.
Niigmiintoli.mn
Сэтгэгдэл байхгүй байна.