Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар Кувейтээс орж ирсэн 1,2 сая ам.долларыг завшжээ
Манай ихэс дээдэс завшиж болох бүх зүйлээс мөнгө "залгих” аргыг хэрэглээд, сүүлдээ шинэ аргад суралцсаныг тэр бүрий хүмүүс мэддэггүй аж. Тэгвэл Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ /2015.06.05/ өөрийн нэр дээр "Монгол Кувейтын судалгааны төв” нэртэй ТББ байгуулан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон өөрсдийн хамаарал бүхий нөхөдтэй нийлээд 1.2 сая ам.доллар "гулгуулчихсан” нь өдгөө сөхөгдөж эхэлжээ. Учир нь Кувейт улсын Эмир эрхэм дээд Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахаас үзүүлсэн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан 3000 квадрат метр бүхий "Монгол Кувейтын судалгааны төв” гэж байгууллага байдгийг бид мэднэ. Мэддэг ч учраас тэд "Кувейтын эрхэм дээдсүүд Монголоос барьсан шонхорынхоо хариу болгож барьсан бэлэг” гэлцдэг байх.