Байдгаа барсан МАНАН-чууд дараагийн жүжгээ бэлдсээр
У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохгүй нь тодорхой болж, УИХ-д 64 суудалтай "Бүдүүн” бүлгийн гишүүдээс 45 нь Засгийн газрыг хэвийн ажиллах нь зүйтэй гэдэгт байр сууриа нэгтгэсэн мэдээлэл байна.Учир нь өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, "Засгийн газрыг огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэгт Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
Нөгөө талаас сөрөг хүчний есөн гишүүнээс шударга үнэний талд зогсохоо олны өмнө илэрхийлсэн болохоор засаг унах тухай яриа ингээд сарниж байна гэсэн үг. Гэхдээ энэхүү эв нэгдлийн ар талд бүтэн жилийн турш өс тээж яваа М.Энхболдын буюу "МАНАН” бүлэглэлийн талдбайгаа нөхөд бас байгааг мартаж болохгүй.Өмнө зүгт Тангуд улс байгааг өглөө бүр сануулж бай” гэдэг шиг "Дэргэд чинь МАНАН бүлэглэл байгааг цаг тутамд сануулж байх” нь чухал. Монгол Улсын төрд 27 жил бугшсан энэ бүлэглэлээс салах тийм ч амаргүй. Тэдний бүтцийг задлахад чамгүй цаг хугацаа орох учраас энэ Засгийн газарт болгоомжлол хэрэгтэй.
"МАНАН” бүлэглэл олон жилийн турш явуулж ирсэн хар улс төрийн туршлагатайгаас гадна тэдэнд хур хөрөнгө бий. Өнөөдөр айсуй сонгуулийнхаа хөрөнгийг яаж босгох вэ хэмээн зүдэрч байгаа гишүүн засгаа дэмжсэн 45 дотор байж таарна. Сонгууль дөхөж буй энэ үед хамгийн наад зах нь тойрогтоо хэдэн гэр бэлдээд өгчих мөнгөгүй зүтгэж байгаа шударга гишүүн ч олон бий. Өнгөрөгч хугацаанд "МАНАН”-чуудынганц хийж сурсан ажил бол хулгайн мөнгөөр гишүүдийг худалдан авах, хууль бус ажиллагаанд татан оруулчихаад түүгээр нь барьцаалах, эрх мэдэл, албан тушаал амлах юм.
Тэгэхээр "МАНАН”-чуудын энэ схем өнөөдрөөс ажиллаж эхэлнэ. Тэдэнд өөр сонголт, үнэнээр явах зам үлдсэнгүй. Өнгөрөгч 2017 онд У.Хүрэлсүх нарыг "МАНАН”-гийн эсрэг босч ахуй цагт М.Энхболд нарт 32 гишүүн байсан бол сүүлдээ 27 болж, өнөөдөр бараг 20 хүрэхээ больж байгаа нь тэдний цухлыг барж, яахаас ч буцахгүй, хууль бус ажиллагаанд ч шилжүүлж мэдэхээр нөхцөл байдал үүсчихсэн учраас "болгоомжлол” яриад байгаа юм.
Одоо тэдэнд үлдээд буй сонголт бол дээр дурдсан зүйлс бөгөөд "МАНАН”-г аварч үлдэхийн тулд бусдыг ямар ч аргаар хамаагүй замаасаа зайлуулах, гишүүдэд эд хөрөнгө, мөнгө амлахаас эхлээд Засгийн газар руу ахиад гал нээх нь тодорхой. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Бүлгийн дарга Д.Хаянхярваа болон бусад албан тушаалтанд хариуцлага тооцон огцруулсны дараа "Төрөө ч, намаа ч цэвэрлэнэ” хэмээн зоримогхон дуугарсан нь "МАНАН”-чуудыг улам хөдөлгөөнд оруулж байгааг ч анзаарах хэрэгтэй. Гагцхүү яахаас бусахгүй байгаа "МАНАН”-чуудад улс орон, ард түмний эрх ашиг огт хамаагүй, гагцхүү бүлэглэлийнхээ эрх ашгийг л хадгалж үлдэхийн талд тэмцэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
С.Баяр