БРИТАНИЙН ХАТАН ХААНЫ ГЭР БҮЛИЙН ХАМГИЙН САНААНДГҮЙ 8 ХАМААТАН
Хорвоо ертөнц бидий санадагаас илүү давчуу бололтой, харин бүх нэр цуутай, хүчирхэг гэр бүлүүд өөр хоорондоо садан төрлийн холбоотой гэх нотолгоо илүү үнэний хувьтай даг. Тэгээд ч бид үүний үнэмшилтэй нотолгоог олсон бөгөөд юу гэвэл оддын дунд британийн хатан хааны гэр бүлийн хамаатан цөөнгүй байж таарав.
Зарим нэр цуутай хүний ургийн бичгийг судлаж үзвэл, тэд хатан хаан хоёрдугаар Елизавета болон түүний ам бүл олуулаа гэр бүлтэй садан төрлийн (гэхдээ маш холын) холбоотой нь гайхалтай юм.
Анжелина Жоли
Анжелина Жоли францын ван хоёрдугаар Августаар дамжин өөрийнх нь хамаатан болох хатан хаанаас Хатагтайн хэргэм цолыг 2014 онд авч байжээ. Үүнээс гадна, жүжигчин франц-канадын өвөг дээдсээрээ дамжин Корнуолын гүнж Камиллатай холын хамаатай аж.
Бейонсе
Поп-хатагтай болон британийн хатан хаан хэн хэнийх нь өвөг дээдэс болох английн ван хоёрдугаар Генрих Плантагенеттай садан төрлийн холбоотой бөгөөд вангийн удам хойчисын нэг нь далайн чанадад гарч, АНУ-ын өмнөд нутагт суурьшжээ.
Брэд Питт
Та гайхах байх л даа, Брэд Питт бол 24 дэх үедээ английн ван гуравдугаар Генрихийн жич, түүнчилэн 17 дахь үедээ хунтайж Уильямын үеэл ах гэнэ.
Барак Обама
АНУ-ын ерөнхийлөгч асан Обама хатан хаан хоёрдугаар Елизаветатай өвөг дээдэс нэгтэй ажээ. Тэр нь английн сурвалжтан Уильям Жерар, түүний гэргий Элизабет Байрон нар бөгөөд тэд ХV зууны сүүлч – ХVI зууны эхэнд аж төрж байсан байна.
Бенедикт Камбербэтч
Камбербэтчийн өндөр өвөг дээдсийнхний дунд "Сарнайн дайн” гэдэг цувралд түүний дүрийг нь бүтээсэн хүн байдаг бөгөөд тэр нь ван гуравдугаар Ричард гэнэ. Жүжигчин бас британийн газрын эзэн сэр Уильям Боузаар дамжин хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хамаатан болж байна.
Бритни Спирс
Сэр Уолтер Блент нь хатан хаан хоёрдугаар Елизавета болон дуучин Бритни Спирсийн аль алиных нь өвөг дээдэс ажээ. Түүний төрсөн огноо яг тодорхойгүй ч, тэр 1403 оны долоодугаар сарын 21-нд Шрусберигийн дэргэдэх тулалдаанд эрэлхэгээр амь үрэгдсэн тухай мэдээ хадгалагдан үлдсэн байдаг байна. Дашрамд дурдахад, сэр Уолтер нь Шекспирийн "Дөрөвдүгээр Генрих” гэдэг түүхэн жүжгийн нэгдүгээр хэсгийн баатруудын нэг юм.
Жонни Деп
Жонни Депп нь английн ван гуравдугаар Эдуард Плантагенетийнхны удмынхнаар дамжин хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хамаатан гэнэ.
Меган Маркл
Меган Маркл хунтайж Гарритай гэрлэхээсээ өмнө ард гаралтай хамгийн жирийн бүсгүй байсан хэмээн олон хүн боддог. Гэтэл, ургийн бичиг судладаг мэргэжилтнүүдийн илрүүлснээр, энэ огт тийм биш бөгөөд эцгийн талаасаа Меганы өвөг дээдсийн нэг нь нөгөө ван гуравдугаар Эдуард байжээ. Тийнхүү Их Британийн хатан хааны гэр бүлд албан ёсоор орж ирэхээсээ өмнө Меган тэдний холын хамаатан байсан болж таарч байна.
С.Инда
Сэтгэгдэл байхгүй байна.