БСШУС-ЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН Б.БАЯРСАЙХАН НАМТРАА ЗОХИОСОН УУ
Тодруулбал, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нь өөрийн намтартаа төгссөн сургуулиудаа зохиомлоор оруулсан байж болзошгүй гэнэ. Б.Баярсайханы намтартаа 1991 онд Монгол Улсын Багшийн Сургууль төгссөн гэжээ. Үнэн хэрэгтээ 1987 онд Багшийн коллежийн Дуу хөгжмийн ангид элсч ороод 1991 онд Дипломын дээд зэрэгтэйгээр дүүргэсэн байгаа юм. Гэвч Багшийн коллеж нь тухайн үед УБДС-ийн харьяанд ороогүй бие даасан коллеж статустайгаар үйл ажиллагаа явуулдаг байв. Гэтэл Төрийн нарийн хатагтай намтартаа Багшийн коллежоо дурсах нь бүү хэл УБДС ч гэхгүй МУБИС төгссөн хэмээн "томорчээ”.
Түүнчлэн БСШУС-ын яамны вэб хуудаснаа байршуулсан өөрийн намтартаа Монгол Улсын сэтгүүл зүйн сургуулийг 1999 онд төгссөн хэмээн оруулжээ. Гэхдээ өнөөдрийн яг ийм нэр бүхий сургуульд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй болохыг тодотгон хэлэх хэрэгтэй болов уу?
Ийнхүү төрийн албан хаагч хүн, тэр дундаа боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга хүн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээ нууж, худлаа бичиж болох уу? Бүхэл бүтэн сургуулийн нэр зохиож, төгссөн сургуулийнхаа тухай ташаа мэдээлэл бүхий намтартай БСШУС-ын яамны Төрийн нарийн Б.Баярсайхан заагдсан журмын дагуу өөрийн намтараа гарын үсэг зурч баталжуулсан байж таарна.