Бөөрийг өвчлүүлдэг хорт зуршлууд

0

Бөөрийг өвчлүүлдэг хорт зуршлууд

Бөөр нь бидний бие организм дахь хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Тиймээс тус эрхтнийг өвчлүүлэлгүй сайтар хамгаалах нь чухал юм. Харин бид өдөр тутамдаа хийдэг буруу үйлдлээс болж, биеийнхээ хамгийн чухал эрхтний нэг болох бөөрөө гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг байна. Сүүлийн жилүүдэд бөөрний дутагдал, бөөрний чулуутай хүмүүс ихсэж байгаа төдийгүй үүнийг амьдралын буруу хэвшилтэй холбон ойлгож болох юм. Тэгвэл бид та бүхэндээ бөөр юунаас болж өвчилдөг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

 

 

1                                  Хийжүүлсэн ундаа уух

 

Өдөрт 2 болон түүнээс дээш удаа хийжүүлсэн ундаа ууснаар, бөөрний үрэвсэлтэй болох магадлал харьцангуй нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Япон улсад нэгэн судалгаа явуулж, хүмүүст хийжүүлсэн ундаа уулгаж, дараа нь тэдний шээсийг шинжилж үзсэн байна. Харин тэдний шээснээс, бөөрний үрэвслийн эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн байна. Иймд та хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаж бөөрөө хамгаалаарай. 

 

Хийжүүлсэн ундаа уух

2                               Тамхи татах

 

Тамхи татсанаар, судас хатуурч, амин чухал эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүнд бөөр ч мөн багтах бөгөөд тамхины хор нөлөөллөөс болж, бөөрний үйл ажиллагаа алдагддаг аж.  Өдөрт 2 ширхэг тамхи татахад л цусан дахь эндотелийн эсийн тоо хоёр дахин нэмэгдэж, судсыг гэмтээдэг байна. 2003 онд хийгдсэн судалгаагаар, тамхи хор нөлөө болон бөөрний үрэвсэл нь хоорондоо нягт холбоотой болохыг тогтоосон билээ. 

 

Тамхи татах

3                              Витамин В6-ийн дутагдал

 

Хүний биед витамин В6 дутагдсаны улмаас, бөөрний чулуутай болох эрсдэл нэмэгддэг байна. Та эрүүл байхын тулд дор хаяж, 1.3 миллиграм В6 витаминыг биедээ хуримтлуулж байх шаардлагатай. Загас, вандуй, үхрийн элэг, төмс, хүнсний ногоо, исгэлэн жимснүүд нь В6-р баялаг тул та өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэж байгаарай. 

 

Витамин В6-ийн дутагдал

4                                 Хөдөлгөөний дутагдал

 

Таны бөөрийг эрүүл байлгаж, төрөл бүрийн үрэвслээс хамгаалах чухал зүйл бол дасгал хөдөлгөөн юм. Харин хөдөлгөөний дутагдалд орж, жин нэмсэн тохиолдолд, бөөр чулуужиж, өвчилдөг байна. Хэрэв та эрүүл бөөртэй, өвчин зовлонгүй амьдрахыг хүсч байвал, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, жингээ хасаарай.

 

Хөдөлгөөний дутагдал

5                                    Нойргүйдэх

 

Бүрэн гүйцэт амарч чадахгүй байсны улмаас таны бөөр гэмтэж мэднэ. Судлаачдын үзэж байгаагаар, нойргүйдэл, архаг ядаргаа нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, гэмтээдэг байна. Иймд та бөөрөө хамгаалахын тулд, аль болох тайван тухтай унтахыг хичээж, нойргүйдлээ эмчлэх хэрэгтэй юм. 

 

Нойргүйдэх

6                                   Усны дутагдал

 

Ус уугаад л байвал, бөөрөө эрүүл байлгаж чадна гэж ойлгоорой. Хүн хангалттай хэмжээний ус уугаагүй үед, биеэс хорт бодис гадагшлахгүй, бөөрөнд хуралдаж, чулуу үүсдэг байна. Та өдөрт дор хаяж 12 стакан ус ууж, бөөрөө хамгаалаарай. Мөн шээсний өнгөө ажиглаж, хангалттай ус ууж чадах байгаа эсэхээ мэдэж болно. 

 

Усны дутагдал

7                                   Шээсээ барих

 

Хичнээн шээс тань хүрч байсан ч, барьж өөрийгөө зовоодог юм биш биз. Энэ нь тун ч буруу бөгөөд бөөрөнд ирэх даралтыг нэмэгдүүлж, бөөрний дутагдалд оруулдаг аж. Тиймээс ч аль болох шээсээ барилгүй, давсагаа суллаж байгаарай. 

 

Шээсээ барих

8                                  Давсны хэт их хэрэглээ

 

Давс нь хүний бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг та ч бас мэдэх биз ээ. Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр, цусны даралт өсөхийн зэрэгцээ бөөрөнд муугаар нөлөөлдөг байна. Өдөрт 5.8 гр-аас илүү хэмжээтэй давс хэрэглэхийг хориглодог бөгөөд энэхүү хэмжээг давах нь бөөрөө аюулд оруулж байгаа хэрэг юм. 

 

Давсны хэт их хэрэглээ

9                               Хэт их кафейн хэрэглэх

 

Бид үргэлж бодож байгаагаасаа илүү их хэмжээтэй кафейн хэрэглэчихсэн байдаг. Кафейн нь хийжүүлсэн ундаа, кофе, ногоон цайнд агуулагддаг бөгөөд их хэмжээгээр хэрэглэснээр, цусны даралт өсч, бөөрний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг байна. 

 

Хэт их кафейн хэрэглэх

10                         Эмийн зохисгүй хэрэглээ

 

Өвчин намдаах, ханиадны эмийг тогтмол хэрэглэх нь таны бөөрөнд муугаар нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй. Бүх төрлийн эм хүний биед их бага хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байдаг бөгөөд ихэвчлэн бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Тиймээс эмийн хэрэглээгээ хянаж, зөвхөн эмчийн заавраар ууж байгаарай. 

 

Эмийн зохисгүй хэрэглээ

11                           Эмчилгээ хийлгэхээс татгалзах

 

Буруу хооллолт, эрүүл бус амьдралын хэвшлээс үүдэж, цусны даралт өсөх, чихрийн шижин өвчтэй болдог. Харин аль хэдийн та чихрийн шижин, даралт ихсэх өвчтэй болчихсон бол, энэ нь бөөрөнд аюул ойртож байгааг сануулж байгаа хэрэг юм. Тиймээс чихрийн шижин, даралт ихсэх өвчнийг сүртэй зүйл биш хэмээн тоолгүй орхилгүй, эмчилгээ хийлгэж, бөөрөө хамгаалаарай. 

 

Эмчилгээ хийлгэхээс татгалзах

12                            Хэт их уургийн хэрэглээ

 

Харвардын их сургуульд хийгдсэн судалгаанаас үзэхэд, хэт их уургийг биедээ хуримтлуулах нь бөөрийг өвчлүүлж, гэмтээдэг хэмээжээ. Их хэмжээний уураг нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж, үрэвсэхэд хүргэдэг байна. Та хоолоо тохируулж идэн, уургийн хэрэглээгээ багасгахыг зөвлөе. 

 

Хэт их уургийн хэрэглээ

13                               Өөрийгөө анзаарахгүй удаан явах

 

Бид хөнгөн ханиад томууг тоолгүй орхиж, биедээ ядрааж, сульдаах нь бий. Харин үүнээс үүдэж, таны бөөр гэмтэж, үрэвсдэг болохыг та мэдэх үү? Тиймээс өвчний жижиг, хөнгөн хэмээлгүй шаардлагатай арга хэмжээг авч, эмчлэх нь зүйтэй юм. 

 

Өөрийгөө анзаарахгүй удаан явах

14                           Хэт их согтууруулах ундаа хэрэглэх

 

Согтууруулах ундаанд агуулагдах хорт бодис нь ганцхан элгэнд биш, бөөрөнд ч мөн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хэрэв та бөөрөө хамгаалж, эрүүл аюулгүй амьдрахыг хүсч байвал, согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй аж. 

 

Хэт их согтууруулах ундаа хэрэглэх


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex