“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ
Энэтхэгийг зорих жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн "Таж Махал”-тай танилцах тасалбарын үнийг нэмэгдүүлэх шийдвэрийг тус улсын Агра хотын Засаг захиргаа энэ долоо хоногт гаргажээ.
Зөвхөн гадаадын жуулчдын тасалбарын үнийг нэмэгдүүлээд зогсохгүй Энэтхэг иргэд ч нэмэгдсэн үнээр тасалбар худалдан авах шаардлагатай болсон бөгөөд энэтхэгчүүд "Таж Махал”-ыг 50-250 рупигээр /70 цент-3 ам.доллар 50 цент/, гадаадын жуулчид 1100 рупигээр /13.50 ам.доллар/ үзэж сонирхох боломжтой болсон байна. Харин 15-аас доош насны хүүхдийг үндэс угсаанаас нь үл хамааран үнэгүй нэвтрэх боломжоор хангах ажээ.
Энэтхэгийн Засгийн газраас мэдээлснээр, тасалбарын үнийг нэмэгдүүлэх болсон гол шалтгаан нь аялагчдын тоо хэт нэмэгдсэнтэй холбоотой аж. Одоогийн байдлаар, "Таж Махал”-ыг жилд 7 сая хүн үзэж сонирхдог нь тус байгууламжийн дотор болон гадна хэсгийг сүйдэхэд хүргэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.