SIM карт ашиглан гадаадын жуулчдаа хянана
Таиландын Үндэсний радио телевизийн хороо тус оронд аяллаар ирж буй жуулчдад орон нутгийн SIM карт худалдан авахыг санал болгосон байна. Энэ картын тусламжтайгаар цагдаагийнхан уг жуулчны аяллын маршрутыг мөрдөн хянаж байх боломжтой болох аж. Энэ нь аюулгүй байдлын үүднээс авч үзвэл, маш чухал шаардлага гэж эрх баригчид мэдэгдсэн байна.
Энэ шаардлага нь аялагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад туслах бөгөөд мөн визийн журмыг зөрчигсдийг илрүүлэхэд туслах аж. SIM картын тусламжтайгаар гадаадын иргэдийг мөрдөн хянаж, шаардлагатай тохиолдолд албадан гаргах юм байна.
Өнөөгийн байдлаар, тус улсад очсон гадны аялагчид зөвхөн буусан буудлынхаа хаягийг мэдээлэх үүрэгтэй бөгөөд зочид буудлын ажилтнууд өдөр бүр цагдаад мэдээлэл өгдөг юм байна. Харин энэхүү SIM картны үйлчилгээг нэвтрүүлснээр тэдний цагдаад гаргаж өгдөг мэдээллийн механик ажиллагаа халагдах аж.
Энэхүү шинэ журам нь зөвхөн жуулчдад үйлчлэх юм байна. Энэ онд гэхэд, Таиланд улсад 19 сая жуулчид ирж буцаад байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.