Маргаантай арлын ойролцоо сургуулилт хийснийг эсэргүүцэв Шинэ мэдээ 2018/12/14 0 БНСУ болон Япон хооронд газар нутгийн маргаан үүсгэсэн Япон тэнгисийн Такэшима /Токто/ арлын бүсэд БНСУ цэргийн сургуулилт хийж эхэлсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар пүрэв гарагт эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Японы Засгийн газар эсэргүүцлээ дипломат шугамаар мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд Токиогийн хувьд энэ сургуулалт нь "хүлээн зөвшөөршгүй” учир "нэн даруй зогсоохыг шаарджээ”. БНСУ-ын цэргүүдийн хоёр өдрийн сургуулилтад хамгийн багадаа найман хөлөг онгоц болон "F-15" сөнөөгч онгоц, "P-3C" эргүүлийн нисэх онгоц зэрэг тус улсын Зэвсэгт хүчний хэд хэдэн нисэх онгоц оролцох аж. БНСУ ийм сургуулилтыг хамгийн сүүлд зургадугаар сард хийсэн байна. Такэшима бүлэг арал нь өмнөд солонгосчуудын Зүүн тэнгис гэж нэрлэдэг Япон тэнгисийн баруун хэсэгт оршдог. Хүн оршин суудаггүй энэ арал 1945 онд Солонгос Японы колоничлолоос чөлөөлөгдсөний дараа олон улсын маргааны сэдэв болжээ. Одоо тус арал жижиг гарнизоноо байрлуулдаг БНСУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байдаг аж. 1905 онд Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон энэ газар нутгийг БНСУ хууль бусаар эзлэн авсан гэж Токио мэдэгддэг бол БНСУ болон БНАСАУ-ын эрх баригчид Токто арал нь түүхийн хувьд үргэлж Солонгос улсын бүрэлдэхүүнд байсаар ирсэн гэж мэдэгддэг байна. 0
Сэтгэгдэл байхгүй байна.