Ховд аймгийн залуусын “АЛТАН ИРВЭС” цэнгүүн болно

0

Хөгжлийн боломжийг нэгэндээ түгээе!

Ховд нутгаараа овоглож, бизнес, нийгэм улс төр, спорт урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож, салбар бүртээ түүчээлэн, амжилттай ажиллаж буй шилдэг залуусыг нэгтгэсэн "АЛТАН ИРВЭС” шинэ жилийн цэнгүүн энэ сарын 30-нд болохоор товоо зарлажээ. 

Улс орны хөгжил дэвшлийн нэг томоохон илэрхийлэл нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн иргэдийн аж амьдралын түвшингээр хэмжигддэг. Тэр ч утгаараа Ховд нутгийн залуус төрсөн нутгаа хөгжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх зорилготой сайн дурын нэгдлүүд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.

Харин энэ удаад Ховд аймгийн шилдэг залуус нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулж цаашдын хамтын ажиллагаа уялдаа холбоогоо сайжруулж нийгэмд бодит өөрчлөлт бий болгохыг зорьж байгаа аж.

Шинэ жилийнхээ цэнгүүний нэрийг "АЛТАН ИРВЭС” гэж нэрлэсэн нь сүүлийн 20 жилийн дотор 20 гаруй хувиар цөөрсөн Цоохор ирвэсийг хамгаалахад залуусыг анхаарлыг хандуулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Мөн тэд энэхүү цэнгүүнээ зөвхөн шинэ жил, баяр ёслол төдий өнгөрөөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Тодруулбал, Салбар бүрийн шилдэг, бүтээгч залуус нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж харилцаа холбоогоо нэмэгдүүлж танилцах, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцох зэрэг нь уг цэнгүүний хамгийн чухал хэсэг гэсэн юм.

"АЛТАН ИРВЭС” шинэ жилийн цэнгүүн 2018.12.30 ны 18.00 цагт "Mongolica Ballroom”-д  болох бөгөөд үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэх ба зохион байгуулалтын комисс эргэж холбогдсоноор оролцох эрх үүсэх аж.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1KEm68ChUWaNh-Ar6QaVbbF9AZTwuNngBupfM2aKNhyc/edit?ts=5c185fb3


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex