Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулиуд чуулж байна

0
Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулиуд чуулж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ хичээлийн жилийг "Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Тиймээс хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн орон нутгийн их, дээд сургуулиудын онол практик, эрдэм шинжилгээний хурлыг "Дээд боловсролын шинэчлэл-багшийн хөгжил” сэдвийн хүрээнд Ховд аймагт зохион байгуулж байна. Зургаа дахь удаагаа зохиогдож буй уг хурлаар дээд боловсролын салбарт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн их, дээд сургуулиудад тулгамдсан асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээ харилцан ярилцах, туршлага солилцох зорилготой юм байна.
"Ховд" их сургууль 2008 онд тохиосон 30 жилийн ойнхоо хүрээнд анх санаачлан баруун бүсийн их, дээд сургуулиудыг хамруулан зохион байгуулж байсан уг хурал эдүгээ Монгол Улсын бусад бүс нутаг дахь их, дээд сургуулиудаар хүрээгээ тэлж, хэлэлцэх асуудал нь улам өргөн хүрээтэй болжээ.
Хуралд уламжлал ёсоор "Дорнод" их сургууль, Дорноговь аймгийн АШУҮИС, Дархан-Уул аймгийн АШУҮИС, Дархан-Уул аймгийн ХААИС, ШУТИС, "Мандах” их сургуулийн салбар сургууль, Орхон аймгийн МУИС салбар сургууль, Орхон аймгийн ШУТИС салбар сургууль, Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургууль, Говь-Алтайн АШУҮИС, Увс аймгийн Хөдөлмөр, нийгмийн харилцааны салбар сургууль, "Ховд" их сургууль гэсэн орон нутгийн 12 их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор, багш нар нийт 56 хүн оролцож байна. Түүнчлэн БСШУСЯ болон Азийн хөгжлийн банк, "Дээд боловсролын шинэчлэлийн” төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд, олон улсын болон дотоодын зөвлөхүүд, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн мэргэжилтнүүд, БМДИ, МИДСК хүрэлцэн ирж эрдэм шинжилгээний хурал, сургалтыг зохион байгуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч хэлсэн үгэндээ ачааны хүндийг үүрч буй хөдөө, орон нутгийн их дээд сургуулиудын багш, удирдлагууд цуглаж, дээд боловсролын хөгжлийн асуудал, шинэчлэлийн сэдвээр ярилцаж, асуудал, бэрхшээлээ хуваалцан, туршлага солилцож байгаа явдалд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд Монгол орны ирээдүй болсон хүүхэд залуусын хөгжил, боловсролын түвшин багшийн хөгжил болоод ёс зүйгээс ихээхэн хамаарах учраас багшийн хөгжилдөө анхаарч ажиллахыг хуралд оролцогчдоос хүслээ. Хурал өнөөдөр үргэлжилнэ.

Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулиуд чуулж байна

Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулиуд чуулж байна

Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулиуд чуулж байна

Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулиуд чуулж байна

Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулиуд чуулж байна

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex