“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй байна

0


-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 28 ДУГААР ХОРООНЫ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ТУРШИЛТ ДУУССАН
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах зорилгоор үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд, Төрийн захиргааны төв байгууллагын 2008-2016 оны хооронд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд 850 тэрбум төгрөг зарцуулжээ. Харамсалтай нь нийслэл хотын утаа улам л өтгөрч, иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон хэвээр л байна. Утааны голомт, эх үүсвэр гэр хорооллын 202 мянган өрхийг ирэх оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хорих шийдвэрийг гаргаад байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно гэсэн байгаа.

Хэрэв энэ тогтоол бүрэн хэрэгжиж чадвал ирэх жилийн өдийд Улаанбаатар хотын утааны хэмжээ 50 хувиар буурч, утаан дахь нүүрстөрөгч болон хүхрийн хүчлийн давхар исэл болон бусад хорт бодисын хэмжээ хоёр дахин багассан байх болов уу гэсэн горьдлого тээж байгаа. Уг нь энэ жилийн аравдугаар сарын 15-наас төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч төсөл хөтөлбөрт хамрагдсан 12 компани утаагүй шахмал түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх байсан ч төлөвлөгөөгөө биелүүлээгүй. Зарим нь хамтран ажиллахаас татгалзаж, өдгөө тавхан компани улстай гэрээ байгуулсан гэх мэдээлэл байгаа. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлагаар "Эрдэнэс-Тавантолгой” компанийг түшиглэн байгуулсан "Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний талаарх мэдээллийг хүргэхийг зорилоо.

Одоогоор уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Сонгинохайрхан дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт 25 килограмыг нь 3750 төгрөг, нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Хэрэглэгчид "Сайжруулсан түлш нь эдийн засгийн хувьд нүүрснээс гурав дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш гурван уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар нь өндөр, утаа ялгаруулалт эрс багассан” хэмээн ярьж байна.  Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэр нь 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 700 мянган тонн утаагүй, илчлэг өндөр түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж судлаачид тооцож байна. Өнгөрсөн сараас зах зээлд борлуулагдаж эхэлсэн гэх сайжруулсан түлш бор олдоц муу, нэг хүнд дөрвөн шуудайнаас илүүг өгөхгүй байна. Мөн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, борлуулах цэгийг нь олшруулах талаар зохих шатны хүмүүс нь арга хэмжээ аваасай гэсэн гомдлыг иргэд өгч буй юм.

Энэ талаар "Тавантолгой түлш” компанийн борлуулалтын албаны менежер н.Мөнхцогоос тодрууллаа.

-ШАХМАЛ ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЖ БАЙЖ ХУДАЛДААНД ГАРГАХГҮЙ БОЛ ХОМСДОЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ-

-Танай компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороон дээр л ганцхан худалдаалж байна гэсэн гомдлыг иргэд хэлж байна. Хэзээнээс борлуулах цэгээ нэмэгдүүлэх вэ?

-Манай компани шахмал түлшээ эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн найман хороонд түшиглэн хийж байна. Туршилтаа 28 дугаар хороон дээр өнгөрсөн сараас хийж эхэлсэн. Үүнийг ард иргэд маань буруугаар ойлгож, сайжруулсан түлш худалдаанд гарчихсан байна гээд туршилтын цэг дээр ачаалал үүсгээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт туршилт дууссан. Цаашдаа яаж ажиллах вэ, судалгаагаа үргэлжлүүлэх үү, үгүй юу гэсэн асуудлууд одоо яригдаж байна.

-Хэзээнээс эхлэн зах зээлд борлуулагдаж эхлэх вэ. Та тодорхой хугацаа хэлэх боломж байна уу?

-Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн бусад хороодод судалгааны ажил хийгдэх үү гэдэг нь тодорхой болох юм. Харин ирэх оноос зах зээлд худалдаанд гарна. Үүнээс өмнө шахмал түлшээ нөөцөлж байж худалдаанд гаргахгүй бол хомсдол үүсэх эрсдэлтэй. 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглох үед "Тавантолгой түлш” компани Улаанбаатар хотыг тэр чигт нь утаагүй шахмал түлшээр хангах зорилттой. Цаашид хөдөө орон нутгийг хангах зорилготойгоор манай үйлдвэр байгуулагдсан.

-"Тавантолгой түлш” компани жилдээ хэдэн тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-"Тавантолгой түлш” компани гурван үйлдвэртэй. Саяхан Толгойтод нээгдсэн үйлдвэр дотроо хоёр үйлдвэртэй. Эхний үйлдвэрийг "ДЦС-2”-ыг түшиглэн байгуулсан. Эдгээр үйлдвэрүүдийн ажиллагаа жигдэрсэн тохиолдолд цагт 15-30 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой.

-Ирэх жилийн өвөл сайжруулсан шахмал түлш Улаанбаатар хотод түүхий нүүрс шиг хаа сайгүй худалдаанд гарна гэж ойлгож болох уу.

-Яг тийм, сая ажлын хэсэг гаргаж, зургаан дүүргийн нүүрс борлуулдаг цэгүүдийг тогтоож судалгаа хийсэн. Мөн ченж нартай нь уулзаж "2019 онд түүхий нүүрсийг зарахыг хориглох үед бидэнтэй хамтарч ажиллах боломж байна уу” гэж ярилцаад бүх зүйлээ тохирсон. "Тавантолгой түлш” компанийн гэрээт борлуулагч болох шаардлагыг хангасан нүүрс борлуулдаг цэгүүдтэйгээ гэрээгээ хийгээд явж байна.

-Иргэд "Тавантолгой түлш” компанийн шахмал түлшийг гадуур хайгаад олохгүй юм байна, тийм үү?

-Тийм, сая Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд туршилт хийгдэж, хэрэглэгчдэд шахмал түлшээ танилцуулж,  санал хүсэлтийг нь авах ажлыг л зохион байгуулсан гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй.

"Таван толгой түлш” компанийн хувьд Өмнөговийн Ухаа худгаас өдөрт 500  тонн түүхий эд үйлдвэрт нийлүүлдэг ба өдрийн 200 тонн түлш үйлдвэрлэх хэрэгцээнд ашигладаг төдийгүй, үлдсэнийг нь дараа өдрийн нөөцөд хадгалдаг байна. Одоогоор хүнд даацын том оврын машинаар тээвэрлэж байгаа тул тээвэрлэлтийн зардлын өртгийг түлшний үнэд шингээжээ. Шахмал түлшийг гүн боловсруулсан болон сайжруулсан гэж хоёр ангилдаг. Гүн боловсруулсан гэдэг нь нүүрсийг өндөр технологиор боловсруулж, дэгдэмхий чанарыг нь бууруулсныг хэлдэг. Харин сайжруулсан нь нүүрсийг жижиглэж бутлаад бэхжүүлэх, шаталтыг дэмжих зэрэг бодис нэмж хэлбэр оруулан шахдаг байна. Гүн боловсруулахад өндөр технологи шаардлагатайн дээр өртөг нь их. Тиймээс энэ удаад байгалиасаа дэгдэмхий чанар багатай Ухаа худаг, Тавантолгойн ордын завсрын нүүрсийг сайжруулан шахахаар болсон нь энэ юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex