Америкчуудын дундаж жин өнгөрсөн зууныхтай харьцуулахад 14 кг-аар нэмэгджээ

0

Америкчуудын дундаж жин өнгөрсөн зууныхтай харьцуулахад 14 кг-аар нэмэгджээ

 

Насанд хүрсэн америкчуудын жин 1960-аад оноос хойш 14 кг-аар нэмэгдсэн бол өсөлт нь бараг өөрчлөгдөөгүй байна. Энэ тухай Америкийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн тайлан мэдээнд дурджээ.
 
Хүн амын бүх давхаргынхан дунд таргалалт их байгаа болохыг мэргэжилтнүүд дурдсан байна. Ялангуяа цагаан арьстанууд болон латин америкчуудын дунд таргалалт өндөр байгаа аж.
 
Сүүлийн 15 жилд америк эрчүүдийн дундаж жин 0.9 кг-аар нэмэгдэж, 89.8 кг болсон бол эмэгтэйчүүдийнх 77.5 кг болсон нь 2.7 кг-аар нэмэгдсэн жин аж. Мэргэжилтнүүд олж авсан мэдээллээ 1960-аад оны үеийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад тухайн үед эрэгтэйчүүдийн дундаж жин 75.2 кг байсан бол одоо 14.6 кг-аар, эмэгтэйчүүдийнх 63 кг байсан нь 14.5 кг-аар нэмэгджээ. АНУ-д таргалалт эрэгтэйчүүдийн дунд дунджаар 91.6 кг-аас, эмэгтэйчүүдийнх дунджаар 79 кг-аас эхэлдэг байна.
 
Америк эрэгтэйчүүдийн дундаж өндөр 175 см байгаа нь өнгөрсөн зууны эхэн үеийнхтэй харьцуулахад ердөө хэдхэн миллиметрээр багассан үзүүлэлт аж.
 
Харин эмэгтэйчүүдийнх бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 1960-аад онд америк эмэгтэйчүүд дунджаар 160 см өндөр байсан бол одоо ойролцоогоор 162.5 см болжээ.
 
Тэрбумын алдагдал
Орон даяар жингийн дундаж үзүүлэлт нэмэгдэж байгаа нь америкчуудын зөвхөн эрүүл мэндэд эрсдэл учруулаад зогсохгүй гэж Пенсильван муж улсын Их сургуулийн Эрүүл мэндийн коллежийн доцент Женнифер Крашневски телевизийн CNN сувгаар ярьсан байна. "Таргалалттай өвчтөнүүдийн эмчилгээнд жилд 210 тэрбум ам.доллар зарцуулж байгаа тооцоо гарсан. Энэ өвчин мөн хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж байгаа нь жилд нэмээд 6 гаруй тэрбум ам.долларын зардал гаргахад хүргэж байна” гэж тэрбээр онцлон хэлжээ.
 
Таргалалтын нэг шалтгаан болох буруу хооллолтоос америкчууд богино хугацаанд татгалзах шаардлагатай гэж Женнифер Крашневски үзэж байна. Жишээ болгож тэрбээр чихэрлэг хийжүүлсэн ундаануудын онцгой албан татварыг нэмэгдүүлэх идэвхтнүүдийн санаачилгыг дурджээ.
 
Америкийн хөдөө орон нутгийн оршин суугчид хотынхныг бодвол таргалалт ихтэй байна. Энэ нь бараг мэдээллийн бүх кампанит ажил болон эрүүл амьдралын сурталчилгаа зөвхөн хотынхонд зориулагдсан байдаг бол хөдөө аж ахуйн бүс нутгийн оршин суугчид энэ талаар бага мэдээлэлтэй байдагтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
 
АНУ-ын насанд хүрсэн бараг гурван хүний нэг нь буюу хүн амын 31.3 хувь нь илүүдэл жинтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн 29 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай America's Health Ranking компани 12 дугаар сарын дундуур гаргасан жил тутмын тайлан мэдээндээ дурджээ.
 
НҮБ-ын мэдээлснээр, одоогийн байдлаар манай гарагийн эрэгтэйчүүдийн 40 орчим хувь нь, эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь илүүдэл жинтэй байна. Таргалалт нь зүрхний шигдээс, цус харвах, чихрийн шижин, булчин, тулгуур эрхтэн тогтолцооны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex