“Скай ресорт” 12 жилийн турш дархан цаазат газрыг “цоордох” аргаар төлбөргүй ашиглажээ

0

“Скай ресорт” 12 жилийн турш дархан цаазат газрыг “цоордох” аргаар төлбөргүй ашиглажээ

Нийслэлчүүдийн эрүүл агаарт чөлөөт цагаа өнгөрөөдөг цөөхөн газрын нэг бол "Скай ресорт” цанын бааз юм. "Эм Си Эс” компанийн байгуулсан энэ амралт, чөлөөт цагийн цогцолбор бол яахын аргагүй нийслэлчүүдэд хэрэгтэй газар. Гэхдээ "Эм Си Эс” компанид ашиг тусаа өгдөг нь дамжиггүй.

2008 онд байгуулагдсан энэ цогцолбор өвлийн улиралд гүйлтийн болон уулын цанын бааз, зуны улиралд гольф, дугуйн аялал, явган аялал, тэр бүү хэл хурим найр зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Энэ бизнесийг "Эм Си Эс”-ийн охин компани "Мариотт” хариуцдаг. "Мариотт” ХХК-ийн  хувьцааны 35.22 хувийг "Эм Си Эс” ХХК, 26.41 хувийг "Петровис” ХХК, 26.41 хувийг "Керри групп” ХХК, 11.96 хувийг "Скайтел групп” ХХК эзэмшдэг байна. Тэгвэл "Скай ресорт”-ын газрыг төлбөргүй ашиглаж байсныг 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, шүүх Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, "Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан "Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”-нд "Хүрхрээгийн аманд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах”-аар тохирсон нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу "Мариотт” ХХК-д газар ашиглах, эсвэл газар эзэмших эрх үүсээгүй. "Мариотт” ХХК нь уг 131.8 га газарт Газрын төлбөрийн тухйа хуульд заасны дагуу газрын төлбөр төлдөггүй болох нь тогтоогдсон гэж Улсын дээд шүүх үзжээ.

Хэрэг явдал "Скай ресорт” цанын бааз байгуулагдаж, үйл ажиллагаа явуулахаас дөрвөн жилийн өмнө эхэлжээ.

Анх 2004 оны тавдугаар сарын 13-ны өдөр "Мариот” ХХК-д Хүрхрээгийн аманд 5.0 га газрыг ашиглуулах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгож, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Төрийн нарийн бичгийн дарга Я.Адъяа баталж, одоогийн Улаанбаатар хотын ерөнхий менежер, тэр үед Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан Тогмидын Гантөмөр, "Мариотт” ХХК-ийн захирал Бадарчийн Одсүрэн нар байгуулж байжээ.

Дараа нь өдгөө шүүхээс буруутгасан 2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна. Уг гэрээнд Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалтай газрын нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Төмөрхүү, "Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан намтартаа "Мариотт” ХХК-ийн захирал байсан гэж оруулдаггүй нь анхаарал бас татна.

Энэ гэрээний Ерөнхий зүйлд "…5 жил тутамд энэхүү гэрээг дүгнүүлж, гэрчилгээг сунгуулна”, "…оруулсан хөрөнгө ньтус компанийн тухайн газрыг урт удаан хугацаагаар ашиглах, хамгаалах эрх зүйн нөхцөл нь болно”гэжээ.

Мөн "Мариотт” ХХК-ийн хүлээх үүрэг хэсэгт "…Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш гурван жилийн хугацаанд 131.8 га талбайд олон улсын стандартын шаардлагыг хангасан гольфын талбай бүхий аялал жуулчлал, амралт үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах, хариуцан хамгаалж арчлахад зориулж эхний гурван жил тутам 10 сая, бүгд 30 саяас багагүй ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах үүрэг хүлээнэ”, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүлээх үүрэг хэсэгт "…”Мариотт” ХХК-д ашиглах, хамгаалуулахаар шилжүүлсэн хавсралт 1, 2-д заасан солбилцол бүхий газарт бусад этгээдэд газар ашиглах гэрчилгээ давхардуулан олгохгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн байгаа юм.

Түүнчлэн Гэрээний хариуцлага хэсэгт "…Засгийн газар болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохих шатны Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргааны удирдлагууд өөрчлөгдөх, мөн Байгаль орчны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Дархан газрын хилийн цэсийг тогтоосон УИХ-ын тогтоол, дүрэм, журамд өөрчлөлт орсон тохиолдолд эдгээр хүчин зүйлээс үл хамааран энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал хэвээр хадгалагдана” гэдэг "төмөр” заалтыг хийж өгчээ.

Бас "Мариотт” ХХК нь энэхүү гэрээний дагуу хамгаалж буй 131.8 га газрыг нөхөн сэргээх хамгаалахад зориулж жил тутам нэг га талбайд 50 000 төгрөг нийт 6 590 000 төгрөг зарцуулна гэж заажээ.

Үүнээс дөрвөн сарын дараа 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дахин БО-04/А-09 тоот Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна.

Энэ гэрээнд Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилогдоод удаагүй А.Ганбат, "Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар гарын үсэг зуржээ.

Гэрээний Ерөнхий зүйлд "…Энэхүү гэрээг 2007 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс 20 жилийн хугацаагаар байгуулсан”, "…”Мариотт” ХХК нь Хүрхрээгийн аманд 25 га газарт өндөр зэрэглэлийн гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор байгуулах, түүний эргэн тойронд орших 175 га газрын байгаль орчныг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав”, "Мариотт” ХХК-ийн хүлээх үүрэг хэсэгт "…Жил тутам байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн хэмжээг 10 сая төгрөгөөс доошгүйгээр тогтоож түүнийгээ хэрэгжүүлнэ”, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүлээх үүрэг хэсэгт "…Мариотт” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор солбилцол бүхий газарт бусад этгээдэд газар ашиглах эрхийн гэрчилгээ давхардуулан олгохгүй байх үүрэг хүлээнэ”, "…Мариотт” ХХК-иас газар ашиглах талаар хүсэлт гаргавал зориулалтыг өөрчлөхгүйгээр хянан үзэж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө” гэсэн зарим өөрчлөлтийг оруулсан байна.

Уг гэрээнд "Мариотт” ХХК нь хариуцан хамгаалж буй 175 га газрыг нөхөн сэргээх, хамгаалахад зориулж, жил тутам нэг га-д 50 000 төгрөг, нийт 8 750 000 төгрөг зарцуулна. Үүний 30 хувийг Богдхан уулын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд, 70 хувийг Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус шилжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана гэжээ.

"Мариотт” ХХК буюу одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тус компанийг хариуцаж байхад гурван сайдын хамтарсан тушаал гарч, "Скай ресорт” цанын баазын ашиглаж буй газрыг төлбөрөөс чөлөөлсөн байгаа юм.

2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалыг гаргажээ.

Түүндээ "…Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 14.2.2 дахь заалтын тус тус үндэслэн тушаах нь: 1. Монгол Улсад өвлийн спортыг хүүхэд залуучуудын дунд дэлгэрүүлэх замаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлөөр хангах, улмаар бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бааз суурь, дэд бүтэц бий болгох зорилгоор хэрэгжүүлж  буй "Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төслийг дэмжсүгэй. 2. "Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжиж буй Богдхан уулын Хүрхрээгийн аман дахь газар ашиглах эрх бүхий "Глобал Тех” ХХК, "Мариотт” ХХК болон "Мариоттур” ХХК-ийг Газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй. 3. "Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжүүлэгч "Глобал Тех” ХХК, "Мариотт” ХХК болон "Мариоттур” ХХК-иудтай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Яамдын холбогдох газруудад үүрэг болгосугай” гэжээ.

Ингэж 2007 онд байгуулсан хоёр удаагийн Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээгээ албан ёсны болгохын зэрэгцээ 131.8 га газрыг үнэ төлбөргүй ашиглах эрхээ баталгаажуулж авсан байна.

Гэвч барагтай л бол гардаггүй гурван сайдын хамтарсан тушаал, түүгээр газрын төлбөрөөс чөлөөлөхийг тушаасан нь  "Мариотт” ХХК буюу "Эм Си Эс”-ын бярыг харуулсан явдал болж харагдаж байгаа юм. Ингээд "Скай ресорт” цанын бааз ямар нэг газрын төлбөргүйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээг өмнө нь явж ирсэн Хөрөнгө оруулалтын гэрээ гэхээ больсон байна. Уг гэрээг Богд хаан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээ нэртэй болж хувирсан байна.

Түүнд багагүй өөрчлөлтийг бас хийсэн байгаа юм.

Тухайлбал, 2009 оны гурван сайдын хамтарсан тушаалыг үндэс болгосон уг гэрээний "Мариотт" ХХК-ийн хүлээх үүрэг хэсэгт "…Жил тутас байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн хэмжээг 3.3 сая төгрөгөөс доошгүй тогтоож түүнийгээ хэрэгжүүлнэ” гэж хөрөнгө оруулалтыг багасган өөрчилж оруулжээ.

2015 оны наймдугаар сарын 6-нд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар 2015/112 тоот тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг бас байгуулсан байна.

2020 оны долдугаар сарын 8-ны хүртэл байгуулсан уг гэрээнд "Газар ашиглагчид олгосон нийт талбайн хэмжээ 4.0 га, үүнийхээ төлбөрт жилд 5 280 000 төгрөг төлнө гэж гэрээлжээ.

2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр мөн л Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээгээр "Газар ашиглагчид олгосон 13.9 га, хариуцан хамгаалах 131.8 га, нийт 145.7 га, үүнээс 13.9 га талбайн ашиглалтын төлбөр нэг м.кв нь 132 төгрөг, нэг жилд 18 348 000 төгрөг төлнө гэж тохирсон байна.

Эндээс нэг том асуудал гарч ирж байгаа юм. "Мариотт” ХХК нь 2004 оны тавдугаар сард анх Хүрхрээгийн аманд газар ашиглаж эхэлсэн. Өнөөдөр 2019 оны нэгдүгээр сар. Тэгэхээр нийт 12 жил газар ашигласан байна.

Тиймээс ингэж ашиглаж, төлбөрөөс зайлсан нь хууль бус байна гэсэн шийдвэрийг хамгийн сүүлд 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд Улсын дээд шүүх гаргасан байгаа юм.

Одоо маш энгийн нэгэн тоо бодъё. Энэ хугацаанд ямар нэг төлбөр төлөлгүй, гурван сайдын хамтарсан тушаал гаргуулан, бас Хариуцан хамгаалах гэрээгээр 131.8 га газрыг нэмж хашаалан ашиглаж иржээ. Хуульчлан тогтоосноор газар ашигласны төлбөр нэг м.кв нь 132 төгрөг болно.

Нэг га нь 10 000 м.кв, 131.8 га гэхээр 1 318 000 м.кв болно. Энэ тоог 132 төгрөгөөр үржүүлэн бодвол "Эм Си Эс” буюу"Мариотт” ХХК нь "Скай ресорт” цанын бааз ажиллуулж, газар ашигласныхаа жилийн 173 976 000 /нэг зуун далан гурван сая есөн зуун далан зургаан мянга/ төгрөг, 12 жилийн хугацаанд нийт 2 087 712 000 /хоёр тэрбум наян долоон сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийн төлбөр төлөөгүй байна гэсэн үг.

Анх 2004 онд "Мариот” ХХК-д Хүрхрээгийн аманд 5.0 га газрыг ашиглуулах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгожээ.

2008 онд Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ.

2013 онд Богд хаан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээ нэртэй болж хувирсан байна.

"Мариотт” ХХК буюу одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тус компанийг хариуцаж байхад гурван сайдын хамтарсан тушаал гарч, "Скай ресорт” цанын баазын ашиглаж буй газрыг төлбөрөөс чөлөөлсөн байгаа юм.

Үргэлжлэл бий…

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2019.1.3 № 1, 2 (5968, 5969)

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex