С.Бямбацогт: Үүргээ ухамсарлаж чадахгүй бол УИХ-ын гишүүн гэж байх шаардлагагүй

1

С.Бямбацогт: Үүргээ ухамсарлаж чадахгүй бол УИХ-ын гишүүн гэж байх шаардлагагүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 

-Чуулган хуралдахгүй сар гаруйн хугацаа өнгөрсөн энэ хугацаанд зарим хуулийн төслийг хэлэлцэхгүй цаг алдаж байна. Үүнд та хувь гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Намрын чуулганаар төсөв батласнаас хойш  үр дүн муутай байна. Энд хувь гишүүний хувьд үнэхээр харамсч байна. Бид 2015 онд "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” буюу Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлогын үзэл баримтлалыг баталсан. Өөрөөр хэлбэл, бодлогогүй, бодлого буруу, тогтворгүй байна. Иймээс Монгол Улсыг хөгжүүлэхэд тодорхой бодлоготой болъё. Энэ бодлогыг аль ч улс төрийн нам гарч ирсэн өөрчилдөггүй, аль ч Засгийн газар солигдсон ч хэрэгжүүлдэг байх ёстой гэдэг үүднээс хуульчилж баталсан. Үндсэндээ энэ бодлогын хүрээнд нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчин зэрэгт томоохон бодлогыг тусгасан юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2016 онд гарсан МАН-ын Засгийн газар бодлогоо тодорхойлж урт хугацааны бодлогодоо уялдуулж, дунд хугацааны бодлогоо дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уялдуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл түүндээ уялдсан төсөл батлагдах ёстой. Энэ хүрээнд урт хугацааны бодлогод тусгагдсан томоохон өөрчлөлтүүд шийдэгдэх ёстой эсвэл үндсэн хуулинд тодорхой өөрчлөлт оруулъя. Үндсэн хуулиар гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлье, 1.6 жил эсвэл хоёр жилд нэг удаа Засаг солигддог асуудлыг цэгцлэх үүднээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Үүнийг МАН ч тэр, 2012-2016 онд эрх барьж байсан АН ч тэр дэвшүүлж байсан. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж шийдье гэдэг төлөвлөгөөг намрын чуулганы эхэнд гаргасан. Харамсалтай нь намрын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд томоохон бодолгын өөрчлөлт хийх, Монгол Улсын төр, эдийн засаг, улс төрийн амьдралд томоохон өөрчлөлт авчрах энэ асуудлыг хэлэлцэж чадахгүй намрын чуулган завсарлах гэж байна.

-Намрын чуулган үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Төлөвлөсөн ажлуудаас томоохон зорилтуудаа биелүүлж чадахгүй байна. Мэдээж нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл улсын төсөв зэрэг батлах ёстой төслүүдийг баталсан. Гэтэл үүнийг дагасан томоохон асуудлуудаа шийдэж чадахгүй байна. Өнөөдөр яах аргагүй ард иргэд, сонгогчдын дунд улс төрийн намуудын нэр хүнд унасан. Тиймээс үүнтэй уялдуулж улс төрийн намуудыг хэрхэн өөрчилж шинэчлэх вэ гэдэгт томоохон бодлого гарах ёстой. Үүнд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Бид Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг үндсэндээ бэлэн болгосон. Харамсалтай нь, ажлаа цааш нь явуулахын тулд УИХ хуралдаж чадахгүй байгаа нь хурлын ажлыг гацааж байна.

-Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын талаас уулзсан уу?

-Уулзахгүй байна.

-УИХ ингэж үйл ажиллагаа явуулж байхаар тарсан нь дээр гэдэг бодол танд төрж байна уу?

-Ард түмний итгэл, найдварыг хөсөрдүүлж, Засгийн газар, нам ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс үүргээ ухамсарлах хэрэгтэй. Үнэхээр чадахгүй байгаа бол заавал УИХ-ын гишүүд гэж байх шаардлагагүй.

Р.Хишигжаргал

24tsag.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

шаа муу пиздаа минь

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex