As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

"Бодь" группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

0

 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас "Paradise papers”-аас дэлгэсэн баримтад Монгол Улсын дөрвөн иргэний нэрс багтжээ. Тодруулбал, оффшор бүсийн тоонд багтдаг Мальтын арлуудад данстай Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол болон Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нарын нэрсийг уг баримтад нэрлэсэн аж. 

Лувсанвандангийн Болдхуяг нь "Бодь” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг.  Мөн УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү юм. Тэрбээр 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол Улс дахь Өргөмжит Ерөнхий  Консул, 2009 оноос Шведийн Вант Улсын Өргөмжит Консулаар ажиллаж байсан. 1996 оноос өнөөдрийг хүртэл "Голомт” банк болон "Бодь групп”-ийн удирдлагын багт 16 жил тасралтгүй ажиллаж, "Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, "Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, "Голомт” банкны ТУЗ-ийн гишүүн, "Бодь” группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж ирсэн юм. Төрийн дээд шагнал "Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Шведийн эзэн хааны дээд шагнал "Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан. 

Ганбаатарын Саруул нь  "Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөл /Global Blockchain Business Council/- нь 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр шинээр байгуулагдсан бөгөөд тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр "Богд Банк”-ны гүйцэтгэх захирал Г.Саруул сонгогдсон. 

 Г.Цэдэн-Иш, Г.Агархорол нар нь хувиараа бизнес эрхэлдэг гэж дээрх баримтад дурьджээ.

 

 

 

Эх сурвалж: 24tsag.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.