Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг Элчин сайдаас буцааж татах санал оруулжээ
Хоёрдугаарт, улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлаар санал солилцож, ярилцлаа. МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хуулийг энэ долоо багтааж, хэлэлцэж батлах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ-ын даргыг чөлөөлөх нь тодорхой болж байх шиг байна. Дараагийн даргад ямар хүмүүс яригдаж байгаа вэ?
-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал олон шат дамжлагатай. Эхлээд хууль батлагдана. Дараа нь нэр бүхий гишүүд тогтоолын төсөл өргөн барина. Тэр өргөн барьсан хуулийг хэлэлцэж батална. Шинэ даргын асуудал яригдаагүй байна.
-Засгийн газрын хоёр сайдын асуудал юу болж байгаа вэ?
-УИХ одоо гацахгүй. Энэ долоо хоногт ЭЗБХ хуралдана. Баасан гаригт чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын гишүүдийн асуудал бусад хэлэлцэх асуудлууд хэлэлцэгдээд явна. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ.
-Дараагийн сайд нарын асуудал яригдсан уу?
-Дараагийн сайд нартай холбоотой асуудал огт яригдаагүй. Нам судлаад намын УЗ-өөр хэлэлцээд бүлгийн хурлаар шийдвэрлэнэ.
-"37-27"-ийн бүлэг тохиролцсон гэх мэдээлэл байна?
-Албан тушаалын тохиролцоо огт яригдаагүй. Хоёр талаасаа ажлын хэсэг гарч, хурлаа яаж гацаагүй явуулах вэ гэдгээ л ярилцсан.
-Гурван сайдад ямар хүмүүс яригдаж байгаа вэ?
-Элчин сайд нарын асуудлыг ГХЯ судалж оруулж ирнэ. Мөн Ерөнхийлөгч саналаа оруулж ирнэ.
Б.Анир
Эх сурвалж: Zaluu.mn
Сэтгэгдэл байхгүй байна.