Б.БАТЗОРИГИЙГ “ДАН ДЭЭЛ” Ч ҮГҮЙ ҮЛДЭЭХ ҮҮ?

0

Б.БАТЗОРИГИЙГ “ДАН ДЭЭЛ” Ч ҮГҮЙ ҮЛДЭЭХ ҮҮ?

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудал парламентад хоёр хувилбартайгаар орж ирлээ. Түүний ЖДҮХС-гаас "Тээвэр ачлал” компаниараа дамжуулан 1.4 тэрбум төгрөг зээлсэн асуудал олон нийтэд ил болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт Б.Батзориг мэдэгдэл хийж, сайдын ажлаа өгөхөөр болсон байдаг.

Ерөнхий сайд, МАН-ын бүлгийн зүгээс ч салбарын сайдад нь нэн тэргүүнд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн бололтой. Тэгвэл өчигдөр Засгийн газраас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт "Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлж байна” гэжээ. Энэхүү бичгийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболд гардуулсан.  Энэ асуудлыг өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжиж өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон байна.

Тэгвэл дараагийн хувилбар нь Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай юм. Ийм утгатай хүсэлтийг өчигдөр прокурорынбайгууллагаас УИХ-д ирүүлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд өнөөдөр бүлгээр хэлэлцэж тодорхой шийдэлд хүрч, ирэх лхагва гаригт УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн журам бий. Түүний дагуу маргааш гэхэд Б.Батзориг давхар дээлээ тайлж, дан дээлтэй үлдэх үү. Бүр "дан дээл” ч үгүй болох магадлалтай байна. Тэрээр "давхар дээл”-тэй цөөн гишүүдийн нэг.

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах асуудалд гар бие оролцож, гарын үсгээ зурж явсан. Тиймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байсан юм. Б.Батзориг МАН-ын 33-ын бүлэгт харьяалагддаг ч хааяа нөгөө талын асуудлыг дэмжих нь бий. Ер нь МАН дотроо олон фракц дамжсан улстөрч гэж яригддаг. Бүр хамгийн сүүлд гэхэд эрх баригч намд "Их 10”-ын тухай яригдаж эхлэхэд Б.Батзоригийн нэр ч дотор нь явж байсан гэдэг.

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр дахь сайд ажлаа өгч, парламентаас хоёр дахь гишүүнийг сугалах нөхцөл байдал үүсээд байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex