Хотын дарга С.Амарсайхан болж, Р.Дагва түүний албыг авна
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, дараагийн хотын даргын сонгох асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Нэгэнт намаас ийм тохироо хийгдсэн учраас намын бодлогыг зөрж нэр дэвшсэн хүнийг "ЖДҮ Хурандаа” нь намаасаа хөөх асуудал хөндөнө хэмээсэн сурагтай.
Мөн НИТХ-ын даргын албанд Р.Дагвыг томилохоор "тохирсон” тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мөн С.Амарсахайн хотын даргын эрх мэдлийг авмагцаа нийслэлийн МАН-аа Д.Сумъяабазараас "булааж” авах төлөвлөгөөг боловсруулсан гэнэ. Мөн тэрбээр "Су.Батболдын томилсон бүх хүнийг хална” хэмээн ам алдсан сурагтай. Ийнхүү ирэх өдрүүдэд нийслэл дээр албан тушаал эрх мэдлийн төлөөх ширүүхэн тулаан болох нь ээ.
Сэтгэгдэл байхгүй байна.