Су.Батболд өнөөдөр шинэхэн албаа хүлээн авна
НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өчигдөр хуралдуулахаар товлосон ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Хойшлох болсон шалтгаан нь нийслэлийн МАН-аас хотын даргад нэр дэвшиж буй Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаа дуусаагүй учир ИТХ-ын анхдугаар хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын дарга Д.Баттулгад бичгээр илгээжээ. Харин АН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс наадмын бэлтгэл, АСЕМ-тай холбоотой хот тохижилтын ажил зэрэг хийх бүтээн байгуулалтын ажил их байгааг сануулаад хуралдааныг ийнхүү нэг хоногоор хойшлуулсан юм.
• Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
• Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
• Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
Сэтгэгдэл байхгүй байна.