Хотын даргад ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ

0

Хотын даргад ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ

МАН-ын дарга У.Хүрэлсүх  гурван долоо хоногийн өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, хотын дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг НИТХ-д өгсөн. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ хоёр удаа ээлжит бус хуралдаан зарласан ч завсарлага авах замаар хойшилсон юм. Улмаар хотын дарга С.Батболд 2018.11.27-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, албан үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.

Тэрээр хүсэлтдээ Ерөнхий сайдтай хамтран ажиллах боломжгүй байгаагаа тодотгож, 2018.12.10-ны өдрөөс хойш ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ дурдсан байв. Уг шалтгаанаа "нийслэлийн төсвийг батлах хугацаа” гэж тодотгосон байдаг.Гэвч холбогдох хуулиараа Нийслэлийн засаг даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг НИТХ эцэслэн шийддэг. Харин С.Батболд Ерөнхий сайдад хандан хүсэлтээ гаргасан.

Тиймээс НИТХ-ын завсарлагын хугацаа дуусангуут маргааш С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Өргөдлийг НИТХ-д биш Ерөнхий сайдад хандан гаргасан тул дээрх нөхцөл байдал үүсч байгаа аж. Ерөнхий сайдын зүгээс С.Батболдын хүсэлтийг НИТХ руу цохож өгөх эсвэл НИТХ-д шууд өргөдөл гаргасан бол ёсчлох асуудлыг хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэх юм байна.

Хотын даргын асуудлыг ямар байдлаар шийдлээ ч С.Батболд нэгэнт өргөдлөө гаргачихсан тул ажлаа өгөх нь цаг хугацааны асуудал болчихоод  байгаа юм. Улс төрийн нөхцөл байдал ингэж эргэсэн учраас хотын даргад хэн хэн өрсөлдөх талаарх яриа МАН дотор хүчтэй өрнөж эхэллээ. Хотын даргад нэр дэвших магадлалтай байгаа  эрхмүүдийн нэрийг дараах байдлаар хүргэж байна.

НЭГ: УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саяхан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга болсон билээ. Тэрээр Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдах ажилд идэвхийлэн оролцсон, намдаа идэвхтэй зүтгэдэг залуусын нэг. Засгийн газрын асуудал яригдахаас бүр өмнө Х.Нямбаатар гишүүнийг хотын даргад өрсөлдөнө гэсэн яриа гарсан. Гэвч 2020  оны сонгууль дөхчихсөн ийм үед УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, Нийслэл рүү ирнэ гэдэг амархан гаргачих шийдвэр биш билээ.

ХОЁР: НИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН

НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд нэлээд эртнээс хотын дарга болно гэсэн ярианаас зугтсаар ирсэн нэгэн. Гэвч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дунд яригдаж буйгаар, тэд дотроосоо Нийслэлийн засаг даргыг томилох ёстой гэсэн байр суурин дээр байгаа аж.НИТХ дотроосоо Нийслэлийн засаг даргыг томилно гэвэл хамгийн өндөр магадлалтай хүн нь С.Амарсайхан. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хотын даргын асуудлаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг дуудаж уулзсан гэх мэдээлэл явж буй юм.

ГУРАВ: "ОЮУТОЛГОЙ” –Н ТУЗ-ИЙН ГИШҮҮН Б.МӨНХБААТАР

МАН-ын генсек Д.Амарсайхан тэргүүтэй намын удирдлагуудын зүгээс "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг хотын даргаар томилуулахаар лоббидож яваа гэх мэдээлэл бий.Б.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн онд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Өмнө нь БЗД-ийн  засаг дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаал хашиж байсан нэгэн юм.

ДӨРӨВ: КОНСУЛ Л.АМАРСАНАА

Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд нар МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй  Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанааг хотын даргаар томилуулах асуудлыг ярилцсан гэдэг нь тодорхой болсон. Гэвч тэд эцсийн байдлаар тохироонд хүрч чадсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нэгэнт У.Хүрэлсүх засгийн газраа огцруулалгүй авч үлдсэн чадсан болохоор одоо хотын дарга болох хүнийг шууд нэрлэхэд асуудал гарахгүй. Тэр үүднээс МАН доторх бүлэглэлүүд  хотын даргыг сонгох асуудлыг намын даргатайгаа тохиролцоонд хүрэх нь хамгаас чухал байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

http://medee.mn/main.php?eid=114395



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex