Хананы асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэдэгт Д.Трамп эргэлзэж буйгаа илэрхийлжээ
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх хугацаа ирэх сард дуусахаас өмнө хилийн аюулгүй байдлын асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэдэгт тус улсын Ерөнхийлөгч эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.
Д.Трамп "Wall Street Journal” сонинд ярилцлага өгөх үеэрээ энэ тухай тэмдэглэжээ.
Холбооны салбар агентлагуудын үйл ажиллагаа түүхэнд хамгийн удаан буюу 35 хоногийн турш түр зогссоны дараа 800 мянга гаруй ажилтан энэ долоо хоногийн даваа гарагт үүрэгт ажилдаа эргэн орсон билээ.
Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч хана барихад шаардлагатай хэмээн үзэж буй санхүүжилтийн хэмжээгээ бууруулах бодолгүй байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Засгийн газрын үйл ажиллагаа дахин түр зогсохоос сэргийлэхийн тулд Конгресс ирэх хоёрдугаар сарын 15 гэхэд шинэ хуулийн төслийг өргөн барих шаардлагатай юм.
Конгрессын төсвийн хорооноос даваа гарагт гаргасан тайланд мэдээлснээр, Холбооны салбар аге
Сэтгэгдэл байхгүй байна.