Сургалтын бааз эмнэлэг удахгүй ашиглалтад орно
Сайд Д.Сарангэрэл өнөөдөр ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Муцуми Сатог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Японы сургалтын бааз эмнэлгийн талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад анх удаа сургалтын бааз эмнэлэг байгуулж байгаа. Энэхүү эмнэлгийг байгуулах төслийг ЖАЙКА болон уг төслийг хариуцагч байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлж буй. Үүний зэрэгцээ ЖАЙКА-ийн зүгээс уг эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт менежментэд Япон Улсын мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх эмнэлгийн менежментийг сайжруулах төслийг 2017 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.