Ж.Цолмон: Иргэд эх орондоо олон улсын стандартын дагуу эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой

0

Монгол Улсад эрүүл мэндийн салбарын шилдэг үйлчилгээг нутагшуулах, үндэстний мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, оношилгоо эмчилгээний шинэлэг арга аргачлалыг нэвтрүүлэх зорилготой Япон Монголын хамтарсан форум АШУҮИС–ийн санаачилгаар гурав дахь жилдээ болж байна. Японы ард түмний буцалтгүй тусламжаар Монгол-Японы Сургалтын эмнэлгийг ашиглалтад оруулж, Монголын ард түмэн олон улсын стандартын эмчилгээ үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж байгааг угтан тус форумыг зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Мөн Монгол Японы Анагаах ухааны гуравдугаар форумын үеэр Монгол-Японы Сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэх, цаашдын тогтвортой ажиллагааг хангах, анагаахын багш мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулан мэргэшүүлэх болон эрдэм шинжилгээний хамтарсан төсөл боловсруулан хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн форумд Айчи-Гакүйн их сургууль, Доккио анагаах ухааны их сургууль, Нагояагийн их сургууль, Тохокугийн их сургууль, Хоккайдогийн эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Айчи мужийн Хавдар судлалын төв зэрэг Япон улсын нэр хүнд бүхий их сургууль, эмнэлгүүд болон Чүгү электрик зэрэг бизнесийн байгууллагын удирдлага, профессороос бүрдсэн 30 гаруй төлөөлөл оролцож байгаа юм. Харин Хоккайдогийн Анагаах ухааны их сургууль, Тохоку их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн төлөөлөгчид анх удаагаа тус чуулганд оролцож байгаа аж. Дашрамд дурдахад, тус форумын цар хүрээ жилээс жилд өргөжиж буй. Тухайлбал, АШУҮИС нь Япон улсын 60 гаруй анагаах ухааны сургууль, эмнэлэгтэй хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн ажиллаж байгаа юм. Улмаар Японы Нүүр ам судлалын холбооны санхүүжилтээр жилдээ манай улсаас 20 гаруй мэргэжилтнийг Японы их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж иржээ. Форумын үеэр АШУҮИСийн захирал Ж.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Японы анагаах ухааны салбарын эрдэмтэд манай оронд хамтран форум зохион байгуулж байна. Форумын онцлог зорилго юу вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол, Японы анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны ахиц дэвшил юу байсан, дараагийн шатанд ямар бодлого баримтлах вэ гэдгээ тодорхойлох зорилготойгоор энэ форумыг зохион байгуулж байна. Японы их сургуулиудаас гадна элчин сайдын яамнаас энэ форумд төлөөлөгч оролцож байгаа. Япон, Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ, эмч нараа хэрхэн бэлтгэх вэ гэдэгт бид анхаарлаа хандуулж байна. Манай сургуулийн 60 гаруй эрдэмтэн багш нар докторын зэргээ Япон улсад хамгаалсан. Олон улсын стандартын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ хүргэх цаг мөч ойртсон энэ үед форумыг зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна.

-Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлгийг байгуулснаар иргэд хэдэн төрлийн эмчилгээ үйлчилгээ авах боломжтой вэ?

-Энэ эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн нэгдсэн төв эмнэлгийн статустай үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлбэл, энэ эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн техник технологиор эмчилгээ оношилгоог хийнэ. Мөн анагаахын салбарын боловсон хүчинг уг эмнэлэгт бэлтгэх боломжтой. АШУҮИС-ийг төгсөгч эмч нарт сургуулийн орчинд дадлагажих том боломж олгож байгаа гэсэн үг. Дан ганц Монголын бус Азидаа эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх боломж бий. Тус эмнэлэг нь манай сургуулийн түшиц баазын нэгээхэн хэсэг.

-Уг эмнэлгийг байгуулснаар бидэнд ямар давуу тал бий болох вэ?

-Манай иргэд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийнхээ төлөө гадаад орныг зорин олноороо эмчлүүлэх болжээ. Ойролцоогоор манай иргэд 250 гаруй сая ам.долларын тусламж үйлчилгээг гадаад орноос авч байна гэсэн статистик мэдээ байдаг. Энэ мөнгөний урсгалын нэгээхэн хэсгийг бид эх орондоо авч үлдэх боломжтой болно. Ард иргэдэд хэрэгцээ, шаардлагатай байгаа эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдүүлэх том давуу тал бидэнд байна. Монгол Улсад эмчлэх боломжгүй, онош тодордоггүй өвчний тоог цөөрүүлэхийг тус эмнэлгээрээ дамжуулан эрэлхийлж байна. Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллаж байна.

-Анагаахыг төгсч буй оюутнууд ажлын байраар хангагдах боломжтой болж байна гэж ойлголоо. Ер нь танай сургуулийг төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болдог вэ?

-АШУҮИС-ийг төгсөгчдийн 30 орчим хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн баримт бий. Манай эмнэлэгт 385 эмч багш ажиллах боломжтой. АШУҮИС-аа амжилттай сайн суралцаж төгссөн суралцагчид ажлын байраар хангагдах бүрэн боломжтой болж байна. -Энэ хичээлийн жилд танай сургуульд хэчнээн оюутан элсэн суралцах вэ? -3000 гаруй элсэгч авах урьдчилсан дүн байна. Энэ жил бид нар аль болох ахиу элсэлт авч байна. Учир нь дараа жилээс ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо эрс буурч байгаа. Тиймээс бид аль болох оюутнуудаа олноор элсүүлэн авах зорилготой байна. Гэхдээ босго оноог давсан сурагчдыг л элсүүлэх болно.

-Иргэд энэ эмнэлгээр хэрхэн үйлчлүүлэх вэ. Танай эмнэлэг хаана байрлаж байна вэ?

-Хуучин Ботаникийн хүрээлэн байсан газарт манай сургууль найман га газарт цоцолбор сургууль байгуулсан. Энд эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлчихсэн ажил ид дундаа өрнөж байна. Иргэдийн хувьд харьяалал харгалзахгүй манай эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. Үндэсний хэмжээний үйлчилгээг ард иргэддээ хүртээхийг зорьж байна.

-Эмнэлгийг байгуулахад хэр хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан бэ?

-Ойролцоогор 174 тэрбум орчим төгрөгөөр энэ эмнэлгийг босгосон. Эмнэлгийн цааш­дын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс эмч нарын цалин хөлсийг манай тал бүрэн хариуцах ёстой.

-Хэзээ ашиглалтад оруулах вэ?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах зорилготой байна.

Г.НЯМСҮРЭН


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex