Фэйсбүүкт өдөрт 1,53 тэрбум хүн нэвтэрч байна
"Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд өдөр бүр нэвтэрдэг хүмүүсийн тоо нэмэгдэж 1,53 тэрбумд хүрсэн тухай тус компанийн дөрөвдүгээр улирлын тайланд дурджээ.
2018 оны 12 дугаар сарын байдлаар 1,53 тэрбум хүн өдөрт дор хаяж нэг удаа "Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд нэвтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Дэлхий дахинд 2,7 тэрбум гаруй хүн сард дор хаяж нэг удаа ямар нэгэн байдлаар "Фэйсбүүк” нийгмийн сүлжээг ашиглаж байна гэж тус компанийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. "Фэйсбүүк”-ээс гадна "Instagram” нийгмийн сүлжээ болон "Messenger”, "WhatsApp” аппликейшнүүдийг мөн энэ үзүүлэлтэд багтжээ.
"Фэйсбүүк” компанийг Марк Цукерберг 2004 оны 2 дугаар сарын 4-нд байгуулж улмаар дэлхийд тэргүүлэх нийгмийн сүлжээнүүдийн нэг юм.
Сэтгэгдэл байхгүй байна.