Дональд Трамп ард түмэндээ хандаж үг хэлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдал болон Мексиктэй залгаа хилийн бүсэд үүссэн хүмүүнлэгийн хямралтай холбоотой асуудлаар ард түмэндээ хандаж үг хэлнэ. Энэ тухай Цагаан ордон мэдээлжээ.
Тэрбээр баасан гарагт орон нутгийн цагаар 10:00 цагт Цагаан ордны өмнөх Ягаан цэцэрлэгээс үг хэлэхээр төлөвлөж байгаа аж. Трамп Конгрессын баталсан төсөвт гарын үсэг зурна, гэхдээ Конгрессын зөвшөөрөлгүйгээр Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихын тулд хилийн бүсэд онц байдал зарлана гэж Цагаан ордон урьд нь мэдээлсэн байна.
АНУ-ын Конгресс хана барихад ердөө 1.4 тэрбум ам.доллар төсөвт суулгасан байна. Харин Трамп 5.7 тэрбум ам.доллар гаргахыг шаардаж байгаа юм. Энэ санал зөрөлдөөний улмаас АНУ-д төсвийн хямрал 35 хоног үргэлжилсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.