Нийгмээрээ нийгмээсээ хумслагч

0

Нийгмээрээ нийгмээсээ хумслагч

Монголд эдийн засагч тоймоо алдсан, эдийн засаг номлогчид ч тоогоо давуулсан. Социалист Монгол ч, өнөөгийн Монгол ч эдийн засагчдын хүчээр өөдлөн дэвжиж, урагшилсан, бас удирдуулж ирсэн. Эдийн засгийн онолын өнцгөөс улс орноо, бас ард түмнээ хардаг, хөгжил дэвшлээ тэгж үздэг. Эдийн засгийн олон үзүүлэлт, шалгуур, үр дүнг УИХ дээр ч, улстөрд ч залхтлаа сонсдог. Мөнгө, санхүү, зээл, тусламж, халамжийн бүх бодлого нь эдийн засгийн төлөө төрсөн юм шиг. Гадаад бодлого, гадаад харилцаа, тэр ч бүү хэл үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хүртэл эдийн засгийн онол-практикийн өнцгөөс хувиргах, хувьсгах шалтаг шалтгаан мундахгүй. Гадаадаас мөнгө л олж ирж байвал үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хоёрдугаарт тавигдах энүүхэнд болчих гээд ч байх шиг. 

Засгийн газарт, түүнийг толгойлж байгаа Ерөнхий сайдад мөнгө хэрэгтэй, бүр асар их хэрэгтэй гэдэг логик бий. Түүнийг ойлгож байна. Гэхдээ тэр их мөнгө нь зөвхөн гадаадаас босч бүтэж, гуйлгуулж, хариуд нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хоёрдугаарт тавьж байж бүтээгдэх ёсгүй. Ард түмнээ ажил хийлгэж, байнга ажилтай, орлоготой байлгаж, хийсэн бүтээсэн нь мөнгөн хуримтлал болж байж улс үндэстэн сэхдэг өөдөлдөг дэлхийн жишиг бэлээхэн байж байна. Ажил хийлгэнэ гэдэг чинь ардчилалгүй болгоно гэсэн үг огтоос биш шүү дээ. 

Сэдвээс бага зэрэг хазайя. Монгол Улсыг ШХАБ-д жинхлүүлнэ гэх сэдэв чухам яг эгзэг дээр тулж ирсэн мэт шуугиж эхэллээ. Бүтэл муутай, үр дүнгүй, сүрлэг хуралдахаас цаашгүй, олон улсын нээлттэй индэр, хэтрүүлбэл олон улсын нээлттэй базаар мэт болж буйг нь бид эрхбиш нийтээрээ харж байгаа хэрнээ ШХАБ-д элсвэл тэндээс төдөн тэрбум доллар ороод ирнэ, эндээс төдөн тэрбум үнэртээд уналаа гэх уянгын мөрөөдөл зарим улс төрчдөд халдварлачихжээ. Тэдний захиалгаар ярьж хэлж, цэц сорьж явдаг ахмад ганц нэг дипломатч, надтай мөчөөрхөж амдаж дагуулж ярьж бичдэг хэдэн эрдэмтэнтэй. Хөөрхий тэдний зарим нь ЕТГ-т "гавьяат” болох өргөдөл хүсэлтээ уламжилчихсан, орос эхнэртэй, Путины найз Ерөнхийлөгчийнхөө ам аяыг дагуулаад Оросыг дэмжисгээд яриад байхад нөгөө "гавьяат” нь баараггүй гээд итгэчихсэн, ямар нэг алдар цол, албан тушаал, ашиг хүртэж таар аа гээд сүсэглэчихсэн, энд ер нь ямар мораль, ёс зүй байгааг тааж цөхөөд байх юм алга.

Эдийн засгийн ашгийн өнцгөөс ШХАБ-ыг онилоод байгаа нөхдөд дахин сануулахад: наад ШХАБ чинь Монгол орныг ядуурлаас нь гаргаж, ажилгүйдлийг нь арилгаж өгдөг, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгодог "СЭВ” (ЭЗХТЗ) биш, эдийн засгийн ба бүс нутгийн интеграцын байгууллага биш шүү! Хэрэв эдийн засгаар гишүүн орнуудаа тэтгэдэг, хөгжил буурайг нь чирч татдаг байгууллага байсансан бол хөгжил дорой тэр Киргиз, Тажик хоёрыг сэвхийтэл нь босгоод ирэх цаг хугацаа, талбай хангалттай байлаа шүү дээ. Тэр хоёр нь овойж оцойтлоо хөгжчихөөгүй, ШХАБ-аас ганц ч долларын ашиг унагаж чадаагүй, харин ч энэ жил Киргизстан нь ШХАБ-ын дээд хэмжээний ээлжит уулзалтыг хэрхэн өнгөрөөх тухай санхүү-мөнгө, аюулгүй байдлын өдөр шөнийн бодол зүүд болоод байж байна.

ШХАБ гэснээс эдийн засгийн ашиг олно гэж яваад эдийн засгийн хурц хамаарал, барьцаанд орж, тэр нь улс төрийн барьцаа болж хувирахгүй гэх баталгаа одоо цагт бүр ч алга болсон. Даян дэлхий II хүйтэн дайнаа хийж байна. Ертөнц тэг чигээрээ геополитикийн ба геоэдийн засгийн тулалдааны талбар болж хувирлаа. Алдарт Жорж Сорос Давосын чуулга уулзалт дээр хятадын төлөөлөгч рүү харж суугаад улайм цайм "Даян дэлхийд Хятад эдийн засгийн аюул занал учрууллаа” гэж ярихыг зурагтаа бид харсан даа.Хятад-Америкийн хоорондын худалдааны дайн эрчээ авлаа, далдуур бие биеэ егөөдөөд байсан чинь одоо шууд хэрэлддэг болсон, дэлхийн эдийн засгийн системийг аюулд учрууллаа, хөрөнгийн зах зээлийг хиймлээр унагах гэж байна гэхчлэн баримт нотолгоогүйгээр Хятадыг авч өгч байх юм. 

Энд Соросоос шууд эшлэн сэрэмжлүүлэх гэж байгаа юм биш. Монгол-Хятадын харилцаанд үл итгэлцэл төрүүлэх санаа надад байхгүй. Гэхдээ ажил хийхгүй, дан хэрэглэж явсаар, хэрэглээнийхээ асар их өртгийг төр-засгаасаа шаардаж явсаар монголчууд бид эцэстээ юунд хүрэх гэж байгаа улс вэ гэдэгтээ дүгнэлт хийгээсэй гэсэндээ бичиж байна.

ШХАБ-аас бөөн мөнгө олж үнэртчихээд хормойдоо салхи оруулчихаад шогшоод буй зарим улс төрчид, бүтээхгүй хэрнээ хэрэглэж барахгүй, мөнгө тогтоодоггүй ард түмэн хоёрын хоёр талаасаа уулзалдах цэг ер нь хаана байна вэ, аль вэ гэдэгт дүгнэлт хийлгэх санаатай үзэг цаас нийлүүлж байгаа хэрэг шүү дээ.

Миний бие дипломат албаны салбарт Элчин сайдыг нь хүртэл хийж явсан замналтай. Гадаад бодлого, аюулгүй байдал, олон улсын харилцаа, геополитикийн салбарт олон жил судалгаа хийж байна, олон номын автор, одоо ч судалсаар байна. Судалгаатай учраас л миний өгүүлэл нийтлэл зогсохгүй цувж байгаа хэрэг юм. Судалгаагүй бол гар мухардаад суучихна. 

Манайхны төөрөгдөл, эсвэл санаатай тэгж цуураад байгаа, хаа нэгтэйгээс цуурхал дэгдээж, гуравдагч хөршийн бодлогоо үймүүлэх санаатай, хэргээр Оросын талд саймшрах гэдгийн цаадхийг би судалсаар байна. ГХЯ-ны Хөрш орнуудын газарт ОХУ ба БНХАУ-тай харилцах асуудал төвлөрдөг. Тэнд манайхны цуурхал, горьдлогод итгэл төрүүлчихмээр тиймсаналууд хоёр хөршөөс огт ирээгүй, тийм бодлого хоёр хөршөөс тавиагүй, тулгаагүй гэдгийг би сайтар мэдэж байна. 

Дараахи асуудалд ГХЯ дарагдчихаад асуудлаа боловсруулаад төр-засагтаа өгчихсөн, одоо УИХ-д оруулаад батлуулах нь үлдсэн, нэг айхтар эсэргүүцэгч нь Д.Баярхүү гэж эсэргүү нөхөр байна хэмээн үзэх нь холгүй байгаа бол би баримтгүй яриагүй гэдгээ өчих гэсэн юм.

Манайхан ШХАБ-д элсэхгүй бол болохоо байлаа гэдгээ юу гэж тайлбарлах гээд байдгийг цухас дурдая. ШХАБ-д элсэхгүй, жинхлэхгүй бол гурван улсын эдийн засгийн коридорыг дэмжихгүй гэжээ, ШХАБ-д жинхэлбэл 2 тэрбум ам.доллар өгье гэсэн гэнээ, ШХАБ-д жинхлэхийг Путин манай Ерөнхийлөгч Х.Баттулгад шууд тулгаж, наадхи нь ам өчгөө өгчихөж гэнээ, ШХАБ-д Монголыг жинхлүүлэхийг Путин Си Жиньпинд амлачихсан юм гэнээ, түүндээ хүрэх гэж шахаж байгаа гэнээ, хэрэв элсэхгүй гэвэл зээл тусламжаа зогсоох гэнээ гэх мэт цуурхал (айдас) хаа нэгтэйгээс тарсан ба сэтгүүлчид яг ийм асуулт тавин биднийг ээрэх бөлгөө. ШХАБ-д элсээгүйн гайгаар хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтээ, газаа барьчихлаа. Ер нь л ШХАБ-д элсэхгүй бол хоёр хөрш гүрэн зангаа хувиргаад биднийгээ хөсөр хаяхад ойртсон, хоёр талын харилцаанууд ч царцаагдах, бид Азийн цээжин дээрээ ганцаардаад том хар нүх болж үлдэх, бүс нутгийнхаа интеграцаас хоцрох хувь заяаны өмнө тулгарах юм гэнээ. ШХАБ-д элсэхгүй бол бид хөгжил дэвшилгүй үлдэж, ШХАБ дахь түншүүд нь бараагүй хол хаян алга болох юм гэнээ. Ийм цуурхлын асуултад хариулахаар би ТВ-үүдэд нэг бус удаа уригддаг ба сайтууд ч (gogo.mn гэх мэт) миний ноднингийн ярилцлагыг эргүүлж сөхөж тавьж байна лээ. 

Үнэндээ ийм цуурхлын асуудал хаанаас ч, хэн ч босгож ирээд дээд түвшинд, дипломат сувгаар яригдсан юм байхгүй гэдгийг би баттай мэдэж байгаа учраас байр суурин дээрээ бат зогссоор байгаа хэрэг шүү дээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын талаархи өнгөрсөн оны байр суурин дээрээ байгаа болов уу гэж үзэж байна. Тэрээр Циндаогийн саммитад үг хэлэхдээ "Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэснээсээ нэмж мэдэгдэл хийгээгүй өнөө хүрсэн. Циндаогийн саммит дээр Орос, Хятадын удирдагчид манай талаас ам өчиг авах гэсэн, хариуд нь Ерөнхийлөгч амлачихсан, тэр амлалт нь 2019 онд тулгараад ирсэн, дээд түвшинд элсэхийг шахлаа гэсэн мэдээ лав ЕТГ хавиас цухалзаагүй, би олж сонсоогүй. Харин түүнийг зохиож ярьдаг, харддаг улс төрчид байхыг үгүйсгэхгүй. 

ШХАБ тойрсон яриа маргаан, мэтгэлцээний явцад би нэг л зүйл олж харлаа. Гадарлалаа. Монголчууд ШХАБ-д элссэнийхээ төлөөсөнд зүв зүгээр сууж байгаад ашиг хүртэх тэр хүсэл л цухалзлаа. Бөөн мөнгө л орж ирэх юм байна. Гурван улсын эдийн засгийн коридор ногоон гэрлээр урагшлах юм байна. Монголчууд бага зовох юм байна. ШХАБ-д элсэхгүй бол монголчууд их зовох юм байна. Мөнгө цаас, зээл тусламж зогсчих юм байна. Хоёр хөрш нь тоохгүй хөсөр хаячих юм байна. Тэгээд Монгол Улс балрах юм байна. Алив тэр мөнгө, мөнгө, мөнгө – яг ийм үзэл санаагаар Засгийн газар ба Ерөнхий сайдыг шахах уур амьсгалыг Монголд хэн нэгэн, хаа нэгтэйгээс шавдуулна. 

"Нийгмээрээ нийгмээсээ хумслагч” гэдэг гарчгийг би огтын санаандгүй, эсвэл сенсаац дэгдээх гэж аваагүй юм. Ажил хийхгүй, зовж зүдрэхгүй байж байгаад олзонд хүрчих гэсэн монгол ухаан, монгол араншинг нэрлэсэн юм. ШХАБ-аар гул барьж байгаад асар их олз олно гэх гэнэн монгол занг илчлэх санаатай гарчгаа этгээдээр авсан юм. 

Монголчууд гэнэн аашаа тэнэглэж цайруулдаг, эсвэл тэнэглэлээ гэнэн цайлган харагдуулж цайруулдаг. Улс төрчид нь ч яг тийм. Яг одоо мөнгөний үнэр, мөнгөний сураг, мөнгөний хүсэл монголчуудыг ч, Монголын төрийг ч яг зовоож байна. Ер нь ардчилал руу шилжсэн өнгөрсөн 30 жилд бүх Засгийн газрын ба өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн (одоогийн тав дахь) өнгөн дээр ямагт мөнгө л яригдсан. Харин түүнийг нь хэн ч босгож чадаагүй, чадах царай ч алга. Асар их мөнгөний хүсэлд баригдчихтай зэрэг тэр хүсэл нь монголчуудыг тэнэглэл рүү түлхээд байдаг гэдэг санаагаар би бичиж байна. Ямар тэнэглэл вэ?

Даян дэлхийн талыг эзлэж явсан, тал шигээ сэтгэлтэй ухаант ард түмнээ юу гэнэв ээ гэж байгаад л намайг сошиалаар гөвөөд, эрдмийн хурал дээр шүүмжлээд байхаас миний энэ дүгнэлттэй санал нийлэх нь цөөн л дөө. Гэхдээ би шантрахгүй дахиад бичиж байна.

Эдийн засаг +17 хувиар өсч, уул уурхайн экспортоос орж ирдэг орлого савнаасаа халиад монголчууд нэг хэсэг цалгиултлаа амьдарч гэнээ. Тэр гавьяагаа тухайн үеийн Ерөнхий сайд, Засгийн газар нь ам мэдэн магтах талдаа. Гэгээлэг, сайхан дурсамж юм л даа. Тэгээд тэр их мөнгөн орлого хаачсан бэ? Эл асуултад өгдөг хариулт мад! Олон түмний нийтлэг дүгнэлт: улс төрчид нь гудраад оффшорт байршуулаад, олигархи нь улс төрчидтэйгээ нийлж цуслаад ард түмнээ ядууруулчихсан, ард түмэн буруугүй, МАНАН л буруутай, шударга бусын хонгил буруутай. 

Ийм дүгнэлттэй олон түмэн одоо өшөө хорслын тухай л заналхийлж ярина, тэмцэнэ, цус үзэхийг яарна. Ийм л уур амьсгал нийгэмд байгаа.

Чухамдаа эдийн засгийн +17 хувийн өсөлт маань монголчууд нийтээрээ нийгмээрээ нийгмээсээ хумслагч гэдгийг дэлхий дахинд нэг удаа нүднээ буутал харуулж өгсөн шиг санагддаг юм. Хөгжил дэвшилд хүрч чаддаггүй, нийтээрээ хэрэглээд дуусгадаг гашуун сургамжийн түүхэн жишээ.

Монголчуудын хэрэглээ тоймоо алдлаа, гэхдээ би тансаг гэхгүй, энэ талаар би мөн ч их бичсэн дээ. Тэрхүү "+17 хувийн өсөлт”-тэй үед 15 тэрбум ам.долларын цэвэр орлого улс нь олсон байгаа юм. Тэгээд яасан бэ гэхлээр төр нь ч, ард түмэн нь ч найрлаад л өнгөрсөн. Ерөөсөө асгаж цутгаад, идэж уугаад таарсан. Улс ч нөөцгүй, иргэд ч хуримтлалгүй хоцорсон. 2004 оноос хойш асар их юм зарж, асар их мөнгө олжээ. Юу ч үлдээгүй. Төрийг хэлэхээ азная, хүмүүс мөнгөө яаж үрж барав гэхлээр 10 жилийн дотор 7-8 тэрбум ам.долларыг автомашинд, хоёр тэрбум ам.долларыг гар утсанд, нэг тэрбумыг телевизор авахдаа зарцуулсан. Хувийн компаниуд 5 тэрбумаар уул уурхайн тоног төхөөрөмж авчээ. Машин эвдэрсэн, зурагт хуучирсан. Манайхан машиныг морь шигээ боддог улс. Гэтэл адуу үрждэг, автомашин эвдэрдэг. Манай иргэдийн мөнгөндөө хандаж буй соёл ийм л байна, 15 тэрбумыг ингээд л цацаад хаяжээ хэмээн Баабар 2016 оны хавар "Хоёрхон сар тэсчих л дээ” гэх бүтээлдээ бичсэнээс би эшлэхээс аргагүй болж байна. Нийгмээрээ нийгмээсээ хумслагч гэдгээ л нотлох гээд байгаа хэрэг шүү дээ. 

Манай иргэдийн мөнгөндөө хандаж буй соёл нь ийм гэдэг дээр манай улс төрчдийн мөнгөний соёл нь бас тийм гээд нэмчихье. Ийм байхад нийгмээрээ нийгмээсээ хумслагч гээд ганц үгээр л хариулчихаж болохоор.

Баабар цааш нь ингэж бичжээ: - Бид хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас авдаг улс. Гэтэл бидэнд оронд нь зарах солих юм алга. Хуучин бид уул уурхайн бүтээгдэхүүнээ зардаг байлаа. Дэлхийн зах зээлд түүхийн эдийн үнэ унасан, гадны хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулсан. Одоо тэднийг эргэж оруулж ирэхийн тулд дахиад 10 жил хэрэгтэй. Улс айл хоёр угтаа адилхан шүү дээ. Айлд ямар ч мөнгө байхгүй болсон үед ядахнаа идэж уух өмсөж зүүх аар саар хэрэглээндээ хэн нэгнээс мөнгө зээлж л таарна биз дээ. Мөнгөгүй болчихоор зээлэхээс өөр яах юм бэ! Архичин айлд мөнгө зээлэхээр аваад гударчихдаг шиг Азийн бас нэг шинэ бар гарч ирлээ гэж шагшуулж байсан орон тавхан жилийн дотор маргаашаа бодохгүй тэнэг аашилдаг, олсон мөнгөөрөө найрлаад дуусгадагийг нь харсан болохоор хэн мөнгө зээлэх вэ дээ. Монгол улс яг ингэж л харагдаад байна шүү дээ. Тиймээс тэд баталгаатай байлгах үүднээс өндөр хүүтэй, хатуу нөхцөлд л өгч таарна гэжээ.

Монголчуудын хэрэглээний ёроолгүй савыг л нэмж хэлсэн байна. Яг л зөв. Тэгээд яаж баларч байгааг нь зэмлэсэн байна. Яг л зөв.

"Ядуугийн зовлон яг мөн үү?” гэдэгт Баабар ингэж хариулсан байгаа юм: -Ядуугийн бишээ, мөнгөтэйн зовлон. Мөнгөө зарцуулж чаддаггүйн зовлон. Ер нь одоо хэдийгээр хямраад байгаа ч гэсэн Монгол ядуу орон биш шүү дээ. Дэлхийд дундажид л орно. Америк, Солонгос кино үзчихээд л өөрсдийнхөө турж үхэж байгааг гайхацгаах юм. Сэтгэл нь хоосон, сэтгэл нь цадна гэж хэзээ ч байхгүй гэжээ.

Би дээр нь нэмээд хэлчихье. Сэтгэл нь цадна гэж байхгүй гэдэгтэй 100 хувь санал нэг байхын сацуу ядуурснаа надаас боллоо гэж хэлж, өөрийгөө зэмлэдэг нэг ч хүн Монголд байхгүй, ядуу амьдарч байгаа иргэддээ Монголын төр хэзээ ч буруу өгч байгаагүй тул ядуус нь төрийн толгойд гарсан улс төрч баячуудаас боллоо хэмээн чичлэж хараан зүхэж, баячуудын эсрэг босч тэмцэх сэтгэхүйтэй. Түүн дээр нь улс төрчид нь тоглодог, УИХ-ын сонгууль, бүх шатны сонгууль нь хувийн баялаг амьдрал руу тэмүүлж явагддаг гээд нэмчихье. 

Үнэндээ Монголд ажиллаж хөдөлмөрлөхийг нь сарниулсан, сэтгэхүйг нь олон тийш нь татаж үймүүлсэн улс төрөөс гадна элдэв баяр ёслол, амралт, найр наадам, шоу цэнгүүн, зугаа цэнгэл дэндүү олон байгаагаас монголчуудын хэрэглээний ёроолгүй савбайнга дүүрэн бялхаж байдаг юм. 

Засгийн газарт хэдэн тэрбум доллар хэрэгтэй, орж ирлээ, олж ирлээ гэе. Цалин, тэтгэвэрт нэмж тараагаад дуусгах ба тэр нь энэ жилийн Цагаан сар тэмдэглэсний ба ирэх зун Наадам тэмдэглэхийн цалингийн, тэтгэвэрийн зээлийн нөхөөсөнд (өрөнд) гарцаагүй явна!

Д.Баярхүү /baabar.mn/


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex