Ц.ЭЛБЭГДОРЖ: Одоохондоо ажиглагчийн статус бидэнд хангалттай

814
Ц.ЭЛБЭГДОРЖ: Одоохондоо ажиглагчийн статус бидэнд хангалттайШанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож, "Улаанбаатарын уулзалт” хийх саналыг дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн товчхон яриаг хүргэж байна. Хоёр их хөршийнхөө тэргүүнүүдтэй уулзсан энэ удаагийн уулзалтыг Ерөнхийлөгч маань ихэд онцолж, айлчлалдаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.

-Та уг уулзалтыг хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. Олон улс энэхүү уулзалтад анхаарлаа маш их хандуулж байгаа?

-"Улаанбаатарын уул­залт” гэдэг санаачилгыг дэв­­­шүүлээд, тэгээд уулзалт болбол үнэхээр түүхэн үйл явдал болно гэх эхний сэтгэгдэл байсан. Маш богинохон хугацаанд Хятад улсын дарга, ОХУ-ын Ерөн­­хийлөгчийн айлчлал давхцаад, түүгээр дахиж яригдаад, тэгээд манай хоёр хөршийн удирдлагууд олон улсын арга хэмжээний үеэр уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэв­­шүүлсэн санаачилгыг яах вэ гэдэг талаар дахиад гурван улсын ГХЯ, Ерөн­хийлөгчийн аппаратын түвшинд ярилцсан.

Энэ бол байнга л яригдаж байсан асуудал. Яаж, ямар хэлбэрээр хийх вэ. Наад зах нь хэн гэдэг Ерөнхийлөгчөөр эхэлж үг хэлүүлэх вэ, үсгийн дараалал юу байх вэ гэх мэт нарийн ширийн маш олон асуудал яригдсан. Аль Ерөнхийлөгч нь аль талд зогсох вэ гэх зэрэг. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Бид энэ боломжийг ашиглах хэ­рэгтэй. Гурван улсын Тө­рийн тэргүүн гурвуулаа өмнө нь хэлбэрийн талаас нь ярилцдаг байсан. Одоо бол агуулгын талаасаа илүү сайн дэлгэж ярилцаж шийд­вэрлэх талаас нь ярил­цахаар болсон.

-Орос, Хятадын зүгээс манай улсыг ШХАБ-ын бай­гууллагад элсүүлэх удаах саналыг тавих байх. Ма­найх энэ талаар байр сууриа хэрхэн илэрхийлэх вэ?

-Энэ саналыг Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар тавьж байсан. Өмнө нь ч тавьж байсан юм. Бид "За энэ саналыг маш хүндэт­гэлтэй сонсож байна” гэж хэлж байсан. Одоогийн бид­ний томъёолж байгаа томъёолол бол Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй орол­цогч байна.

Мөн бүс нутгийн то­моохон төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын байгууллагын хүрээнд Монгол Улсын оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүт­цийн шинжтэй бид­ний сонирхож байгаа дам­­­жин өнгөрөх тээвэр, Монгол Улсад холбогдох боломж­той гэж бид үздэг тэр хөн­гөлөлтүүд шийдвэр­лэгдэхгүй яваад байгаа. Энэ асуудлаар хөрш хоёр улс­тай яриад л яваад байна. Тэгэхээр гурван талаас ярилцъя, бүр ШХАБ-ын ги­шүүн болон ажиглагчийн хүрээнд томоохон дэд бүт­цүүдэд оролцъё. Ялан­гуяа төмөр зам, бай­галийн хий дамжуулах хоолой байна.

Мөн эрчим хүч үйлд­вэрлэж дамжуулж болох боломж бий. Тэгэхээр энэ боломжуудыг ярилцъя, Ев­роп, Азийн авто замаар холбогдох боломжууд байгаа. Тэр ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж байгаа. Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит үр дүнг хүлээж байна гэж бид хариулж байгаа. Бид идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм.

-ШХАБ-д гишүүнээр хүчээр элсүүлээд гэрчилгээ өгнө гэсэн таамаг байна. Энэ хэр бодитой вэ?

-Тийм зүйл байхгүй. Тийм бүдүүлэг арга хэрэг­лэхгүй байх. Бидэнд шууд гишүүнээр элсүүлсэн үнэм­лэх гардуулсан ч бид хүлээж авах уу, үгүй юу гэдгээ өөрийнхөө улсын түвшинд илэрхийлэх боломж байгаа. Бид саналаа маш тодорхой хэлж байгаа. Дамжин өнгө­рөх тээвэр, эдийн засагт үр ашигтай зүйл дээр тохи­ролцсон тохиолдолд орж болох юм гэсэн байр суурьтай байна.

-Тажик орон танд ямар сэтгэгдэл үлдээсэн бол?

-Өнө эртний соёл ир­гэншлийн түүхтэй Тажик нутагт зочилсондоо туй­лын баяртай байна. Өнгөрч буй нэг жилийн хуга­цаанд Шанхайн хамтын ажил­лагааны байгууллагын хү­­­рээнд "Хамтын ажил­лагаа, хамтын хөгжил, хамтын цэцэглэл” уриан дор бүс нутгийн аюулгүй бай­дал, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх та­лын хамтын ажиллагааг бэх­­жүүлэх, бай­гууллагын нэр хүндийг олон улсын тав­цанд өс­гөхөд нь Бүгд Найрамдах Та­жикистан Улсын Засгийн газар, ялан­гуяа Ерөнхийлөгч Эмомали Рахмон идэвх зүт­гэл гар­ган, жинтэй хувь нэм­рээ оруулсныг онцгойлон тэмдэг­лэх нь зүйтэй.

Монгол Улс Төв Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвх­тэй оролцох гадаад бодлогын хүрээнд 2004 онд Шанхайн хамтын ажиллагааны бай­гууллага /ШХАБ/-д ажиг­лагчийн статустай анхны орон болсон. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улс тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц, бололцоонд тулгуурлан идэвх­тэй оролцож ирсэн. Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байд­лыг хангах хамгийн үр дүнтэй арга билээ. Энэ ч үүднээс сүүлийн жи­лүүдэд ШХАБ нь үйл ажил­лагааныхаа эдийн зас­гийн чиглэлд илүүтэй ач холбогдол өгч, тодорхой үйл ажиллагааг явуулж байгаад Монгол Улс өндөр ач холбогдол өгч байна.

Бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгж­лийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах зо­рил­гоор эдийн засгийн харил­цан ашигтай хамтын ажил­лагаанд цаашид түлхүү оролцох сонирхолтой бай­гаагаа тэмдэглэе.

Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэхүү үйл хэрэгт байгуул­лагын ажиглагч, түнш ор­нуу­дыг татан оролцуулах, энэ чиглэлээр тусгай хөтөл­бөр гарган ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Дахин тэмдэглэхэд нарлаг Тажикийн энэ удаагийн уулзалтад миний хувьд үнэхээр сэтгэл өндөр байна.

-Таны санаачилсан энэ удаагийн уулзалтад хүрэл­цэн ирсэн хоёр хөршийн тэргүүнд хандаж та юу хэлэх вэ?

-Монгол Улсын санаа­чилгаар зохион байгуулж буй энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүний уулзалтад хүрэлцэн ирсэн хоёр ерөнхийлөгчид талар­хал илэрхийлж байна. Энэ завшааныг ашиглан Мон­голын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа саяхан Монгол Улсад тө­рийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин, ажлын айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэм­сэг ноён Владимир Влади­мирович Путинд гүн талар­хал илэрхийлж байна.

Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ найм, есдүгээр сард хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсныг энд дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Д.Түвшин

images (1)

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

814 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex