Доктор Д.Уламбаяр: Элсэх нь зүйтэй, Манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

0

Доктор Д.Уламбаяр: Элсэх нь зүйтэй, Манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

 

-Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол улс бол төвийн сахисан гэсэн нэр томьёо байхгүй. Тэгэхээр манай улс төвийг сахисан улс биш. Үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн нээлттэй, олон тулгуурт, үнэнийг эрхэмлэсэн бие даасан гадаад бодлого явуулна гэж гадаад бодлогынхоо зарчимд тэмдэглэсэн байдаг.  Манай улс 2004 онд ШХАБ-д хамгийн анхны ажиглагч гишүүнээр элссэнээс хойш  13 жил боллоо. ШХАБ 2001 онд албан ёсоор Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болж хөгжиж чадсан.

 

17 жилийн хугацааны 13-д нь Монгол Улс ажиглагч гэсэн үүднээс явж ирсэн. Сүүлийн үед олон улсын харилцаанд геополитикт  маш их өөрчлөлтүүд гарч байна. Олон төрт эзэмшлийн тогтолцоо бүрэлдэн тогтож байгаа. Яг энэ тогтолцооны төвд нь Монгол улс байж байна.  ШХАБ нь үндсэндээ цэрэг улс төрийн байгууллага болон хөгжихгүй, эдийн засаг инфляцын байгууллага болж хөгжихгүй энэ бол бүс нутгийн өөрөөр хэлбэл хөрш орнуудын хамтын ажиллагаа итгэлцэл, сайн хөршийн найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ийм чиг шугамыг баримтлан явж байна.

Энэ бүхнийг  дүгнэж үзэхэд ер нь  ШХАБ-д элсэх нь  зүйтэй юм байна. Хэт туйлшрах үзэл, олон улсын алан хядлага салан тусгаарлах үзэл талаас ШХАБ нь анхаарч ажилладаг. Энэ нь  манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж байна. ШХАБ бол өнгөрсөн 17 жилийн хугацаанд хэзээ ч цэргийн эвсэл байгаагүй, цаашдаа ч цэргийн эвсэл болохгүй гэдгээ албан ёсоор зарласан.  Бид 13 жил ажиллагчаар оролцлоо. Тэгэхээр цаг нь болоогүй гээд байх юм. Дахиад ирээдүйд 20 30 жил хүлээх үү.  Цонхны цаанаас  ажиглагчаар байна гэдэг ерөнхийдөө болвол юу ч хийхгүй байна гэсэн үг.

Энэ байгууллага Монголтой Монголгүй цаашаагаа явна. Орос Хятад хоёр манай улсгүйгээр хамтын ажиллагаа нь маш хүчтэй явагдаж байгаа. Бид  нар  сугараад хоцорч байгаа юм. Бид Оростой 2009 онд стратегийн түншлэл, 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэл  2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа тогтоочихсон. Мөн  Казакстан улстай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэтхэг улс манай стратегийн түншлэл гурав дахь хөршөөр ороод ирж байна.

Энэ бүтцэд бид нар орж байж хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.  Өнөөдөр бүх улс орон НҮБ-ын дүрэмтэй. Аль нэгэн улс заагаад тэрний үгээр яваад байдаг тийм үе өнгөрчихсөн. Уялдуулан зохицуулсан гадаад бодлого гэдэг бол социализмын орнуудын хооронд байсан. Өнөөдөр бид байр сууриа тодорхой илэрхийлээд хэлэх газар нь хэлээд үйл ажиллагаагаа зохицуулаад дэд бүтцийнхээ салбарт илүү ач холбогдол өгөх хэрэгтэй.

 

Эх сурвалж : https://ikon.mn/n/1b4w


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.