Тусгай сангуудтай хамт ЖДҮ-гийн хэргийг “татан буулгах” уу

1

Тусгай сангуудтай хамт ЖДҮ-гийн хэргийг “татан буулгах” уу

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн  тогтоол баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргав.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг сангийн үйл ажиллагаа ийнхүү хаагдаж байна.  Мөн зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвийн гэж үзжээ.

Түүнчлэн тусгай сангуудын шалгалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөг нь тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байжээ. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байсныг тогтоожээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм.

Ийнхүү Сангийн яамнаас тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнгээ танилцуулж, Засгийн газраас тогтоол ч батлууллаа. Гэхдээ сангуудад хийсэн шалгалтад олон нийтэд сэтгэл дундуур байна. Уг нь ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан хэрэг илэрсэн  учраас шалгалтыг явуулах болсон билээ.  Засгийн газар өчигдөр ЖДҮ-гийн асуудлыг шалгаж, түүнтэй холбоотойгоор тогтоол гаргах байв.  Гэсэн ч хавтгайруулан шалгасан дүнгээ танилцуулж, хаа хамаагүй долоон санг татан буулгах шийдвэр гаргасан нь ЖДҮ-гийн асуудлыг намжаах хэлбэр төдий л үйл явдал боллоо. Тухайлбал,   Засгийн газрын өрийн баталгааны санг татан буулгалаа. Энэ сан нь 2015 онд байгуулагдсан байна.  Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.13-т Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулна хэмээн заажээ. Энэ нь эрсдлээс сэргийлэх сан байсан юм. Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутамд, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах үндсэн чиглэлтэй байв. Гэвч энэ сан ЖДҮ-гийн хөлд үрэгдэж татан буугдав.

Мөн Монгол судлалыг дэмжих сан 2013 онд байгуулагдсан. Тухайн үед Америк, Герман, Англи зэрэг орны Монгол судлалын зарим төв хаагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан байдаг.  Тиймээс Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвлөмж гарган Монгол судлалыг төрийн бодлогоор хөгжүүлэх, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх сан байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, байгуулсан байдаг.

Ийнхүү сангуудад хийсэн шалгалт нэрээр ЖДҮ-г хаах тоглолтыг Засгийн газар хийж байна.  Ийнхүү Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалт олны хүлээлтэд хүрсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд олноороо их хэмжээний  зээл авсан гэх ЖДҮХС-г ухаж шалгаагүй, тойрсоор байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

JDU-iin asuudal garmagts l Nyamdorj hunii ooriin nam gehgui shudragaar yas uzne geej buraad erni JDD-iin sangaas gadna zasgiin gazriin 27 biluu dee san bii tedniigch gesen shalgah heregteigeel ih shudraga tsaraigaar bag hiij baigaad tsanaa bol JDU-chdiig hamgaalj zasgaagaa hamgaalj saidiin suudaldaa tuhlah geseh bashir arga baijee. Onoo ih shudrga said Nyamdorj myumandaa bolohoor garamgai alsiig harsan baigaa biz!!! Alsiig harah ene uhaanaa salbariinhaa ajliig saijruulahad zariulsan bol huuli,hyanaltiin baiguullaga ajiltnuudiin ner hund gazart unahguigeer barahgui niigemd huuli es sahigdah bailaa. Bun gaviyat huulichiinhaa amind hurtel daramtalj amin huviin erh ashig,suudlaa hangallaa. . JDU-g burhegduuleh argiig Nyamdorj Hurelsuhed zaaj ogsnoor Hurelbaatar gardan hiilee .

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex