Турк улс "КАН"-ын байрлалд агаарын цохиолт өгчээ
Турк улс пүрэв гарагт Иракийн хойд хэсэгт байрлах "Курдистаны ажилчны нам” террорист бүлэглэлийн /КАН/ байрлалд агаарын цохилт өгчээ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.
Туркийн сөнөөгч онгоцнууд Иракийн хойд нутгуудад байрлах /КАН/-ын зэвсгийн байрлалууд, хорогдох байр болон зэвсгийн агуулахад цохилт өгсөн тухай тус улсын Батлан хамгаалах яам твиттер хуудсаараа мэдэгджээ.
Туркийн эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагааг явуулж байгаа /КАН/-ыг Турк, АНУ болон Европын Холбооны орнууд террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан юм. Тус бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 40 мянга гаруй хүн амиа алджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.