Тайландын Ардчилсан намын дарга огцрохоо мэдэгджээ
Тайландын Ардчилсан намын дарга Абхисит Ветчачив парламентын сонгуулийн дүнтэй холбоотойгоор огцрохоо мэдэгдэв.
"Намаа амжилтад хүргэж чадаагүйдээ би хүлцэл өчиж байна” гэж тэрбээр ням гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ хэлжээ. Зарим мэдээллээр, саналын хуудсын 92 хувийг тоолж дуусахад Ардчилсан намаас нэр дэвшигчид парламентад ердөө 35 суудал авсан байна.
Тайландад 2014 онд цэргийн эргэлт болсноос хойш парламентын сонгуулийг анх удаа ням гарагт явуулсан билээ. Энэ удаагийн парламентын сонгуульд намуудаас 2800 гаруй хүн нэр дэвшсэн бол Ерөнхий сайдын албан тушаалд 44 намын 68 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Тайландад 51.4 сая хүн санал өгөх эрхтэй байна. Тус улс 69 сая хүн амтай юм.
Сэтгэгдэл байхгүй байна.