К.Гон өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ
"Nissan” компанийн удирдлагууд миний араар хуйвалдаан зохион байгуулсан. Би ямар ч буруу үйлдэл хийгээгүй” гэж тус компанийн тэргүүн асан Карлос Гон мэдэгдсэн байна.
К.Гоны хуулийн багийнхны олон нийтэд мягмар гарагт дэлгэсэн дүрс бичлэгт, тэрбээр өөрийгөө хуйвалдааны хохирогч хэмээн тэмдэглээд, шударга шүүх ажиллагааг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Харин үүний хариуд "Nissan” компани, "К.Гоны эсрэг "хангалттай нотолгоо” байгаа. Компани дотор явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлох баримтыг илрүүлсэн” гэж мэдэгджээ.
Энэ оны гуравдугаар сарын эхээр барьцаагаар суллагдаж, шүүх хурлаа хүлээж байсан К.Гоныг санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Японы хууль сахиулагчид өнгөрсөн пүрэв гарагт дөрөв дэх удаагаа баривчилсан юм.
Энэхүү явдлын дараа түүний эхнэр Кароле Гон Францад өнгөрсөн ням гарагт ирж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх үеэрээ Японы эрх баригчдад хандахыг Францын Засгийн газраас хүссэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.