Элэгний В, С вирусыг устгах эмийг дэлхий даяар хэрэглэж байхад ЭМЯ бүртгэхээ татгалзсаар байна Шинэ мэдээ 2014/09/09 973 21-р зуунд олон монголчуудын амь насыг авч одсон өвчин бол элэгний хорт хавдар. Одоо ч Монгол улс элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Тодруулбал 10 монгол хүний нэг нь энэ өвчнөөр өвдсөн гэсэн үг. Гэтэл энэ өвчнийг 90 хувь анагаах эм гарчихаад байхад монголчууд элэгний хавдраар амиа алдсаар байна. Мөнгө бэлтэй нэг нь гадаад руу эмчлүүлэхээр явж байхад, ядуу нэг нь бөө, удганы үүд сахиж байгаа дүр зураг олон. 973