Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Видодо тэргүүлж байна
Лхагва гарагт эхэлсэн Индонезийн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 83.9 хувьтай байсан тухай тус улсын "Indikator Politik” судалгааны байгууллагын мэргэжилтэн Ризка Халида мэдээллээ.
Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд, одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо 54.07 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Прабово Субиантогийн төлөө сонгогчдын 45.93 хувь нь саналаа өгчээ. Энэхүү сонгуулийг нэг өдөрт явуулсан дэлхийн хамгийн том ардчилсан сонгууль хэмээн нэрлэж байна.
Сонгуулийн албан ёсны дүнг ирэх сар хүртэл олон нийтэд мэдээлэхгүй юм. Улиран сонгогдохыг эрмэлзэж буй Ж.Видодо хэлэхдээ, би сонгуулийн урьдчилсан дүнг харсан, гэвч бид Сонгуулийн хорооноос гаргах албан ёсны дүнг тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.