БНАСАУ-ын Залуучуудын холбооны тэргүүн ОХУ-ыг зорьжээ
БНАСАУ-ын Кимирсенизм-кимчениризмийн залуучуудын холбооны тэргүүн Пак Чоль Мин яриа хэлэлцээ хийх зорилгоор ОХУ-ыг зорьжээ. Энэ тухай БНАСАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам "Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
"ОХУ-д долоо хоногийн айлчлал хийх үеэрээ БНАСАУ-ын зочид ОХУ-ын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж, Москва болонСанкт-Петербург хотыг зорино” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. БНАСАУ-ын төлөөлөгчид Залуучуудын асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн урилгаар ОХУ-д айлчилж байгаа аж.
Тус агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн оны 11 дүгээр сард Пхеньянд гурван өдрийн айлчлал хийж,БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзжээ. Уулзалтын үеэр талууд залуучуудын солилцооны хөтөлбөрийн байгууллагуудын илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.