Орос, Хятадыг оролцуулсан цөмийн хэлэлцээрийн төслийг бэлтгэх бодолтой байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Хятадыг оролцуулсан цөмийн зэвсгийг хорогдуулах хэлэлцээрийн төслийг бэлтгэх бодолтой байна. Энэ тухай Цагаан ордны нэрээ дурдаагүй төлөөлөгчийн мэдэгдсэнийг "CNN” телевиз иш татан мэдээлжээ.
"Орос, Хятадын оролцоотойгоор зэвсэглэлд хяналт тавих ёстой бөгөөд үүнд бүх төрлийн зэвсэг багтах ёстой гэдгийг Ерөнхийлөгч тодорхой ойлгуулсан. Д.Трампын тухайлбал, БНАСАУ-д чиглэн хийсэн зүйлийг нэг ч засаг захиргаа хийгээгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн нэрээ дурдаагүй өндөр албан тушаалтан хэлсэн байна.
Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид бууруулах арга хэмжээний тухай гэрээнд Орос болон АНУ 2010 онд гарын үсэг зуржээ. Гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 7 жилийн дараа болон цаашид тив алгасагч баллистик пуужин /ТАБП/, шумбагч онгоц тээгч баллистик пуужин /ШОТБП/, хүнд бөмбөгдөгчүүдийн /ХБ/ тоог 700-гаас хэтрүүлэхгүй байх, цэнэгт хошууг 1500, ТАБП, ШОТБП, ХБ-ийн хөөргөх төхөөрөмжүүдийг 800-гаас хэтрүүлэхгүй байхаар талууд стратегийн довтолгооны зэвсэглэлээ бууруулахыг гэрээнд заажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.