Террористууд Шри Ланкагийн буддын сүмүүд рүү халдаж магадгүй байна
"Жамаат ат-Таухид аль-Ватания" террорист бүлэглэл буддын сүмүүдэд халдлага үйлдэж болзошгүй байгаа талаарх мэдээллийг Шри Ланкагийн аюулгүй байдлын албаныхан авжээ. "Жамаат ат-Таухид аль-Ватания"бүлэглэлийн гишүүдийг 4 дүгээр сарын 21-нд болсон дэлбэрэлтүүдийг зохион байгуулсан хэрэгт сэжиглэж байгаа юм.
"Daily Mirror” сонины мэдээлснээр, амиа золиослогч террористууд халдлага үйлдэж болзошгүй байна. Түүнчлэн халдлагыг эмэгтэйчүүд үйлдэж магадгүй гэж таамаглаж байна.
Шри Ланкагийн түүхэн дэх хамгийн аймшигт цуврал халдлага энэ сарын 21-нд болсон юм. Тус улсын Коломбо, Негомбо,Баттикалоа хотуудад 8 удаа дэлбэрэлт болсон юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас 250 орчим хүн амиа алджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.